Боловсролын зээлийн сангийн захирал асан П.Лхагвасүрэнг шүүхэд шилжүүллээ
Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн захирлаар ажиллаж байсан П.Лхагвасүрэнд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 39 931, мөрдөн байцаалтын 2394 хэрэгт хяналт тавьж, тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 365 даалгавар мөрдөгчид бичгээр өгч, эрүүгийн 159 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор дээрх албан тушаалтны хэрэг багтсан юм.
2024-08-27
БНСУ-ын иргэн Булган аймагт аялж яваад нас барав
Манай улсад аялахаар ирсэн БНСУ-ын иргэн өнгөрсөн бямба гарагт гэнэт нас баржээ. Булган аймгийн нутаг, Чилүүст хойд хэсэг гэх газарттус улсын 66 настай иргэн биедээ ил харагдах гэмтэл шархгүй амиа алдсан гэнэ. Улмаар үхлийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг цагдаагийн байгууллага үргэлжлүүлж байна.
2024-08-27
Сургуулийн удирдлага, багш нарын 20 хүртэлх хувийг сэлгэн ажиллуулна
Боловсролын сайдын шуурхай хуралдаан өчигдөр болж, цаг үеийн асуудлыг хэлэлцлээ. Сургалтын чанарыг сайжруулах, сайн туршлагыг дэлгэрүүлэх, багшийн хөгжлийг дэмжих зорилгоор, Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу Багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журмын төслийг боловсруулж буй юм.
2024-08-27
Ахмад дайчин Ц. Чимэдцэрэн Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан боллоо
Халхын голын байлдааны ахмад дайчин Ц. Чимэдцэрэн Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар гардуулж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө. Тэрбээр түүхт ялалтын баярын хуралд оролцож, Монгол, Оросын ахмад дайчид, генерал, офицер, ахлагч, зочид, иргэдийн төлөөлөлд баяр хүргэлээ.
2024-08-27
ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзан Орос, Монгол хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд төмөр зам, агаарын тээвэр, авто тээвэр, далайн тээврийн салбар дахь өргөн хүрээтэй хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
2024-08-26
Сургуулиуд сурагчдаа ус уух, бие засах нөхцөлөөр хангана уу
Сурагчдын сургуульдаа “аж төрдөг” цаг тун удахгүй ирэх нь. Анги танхим, номын сан, спорт зааланд хүүхдүүд бужигналдаж, өдөрт дунджаар найман цагийг сургуульдаа өнгөрүүлдэг билээ. Энэ хугацаанд хүүхдүүд шингэнээ хангалттай нөхөж, хооллож, хүссэн цагтаа бие засаж чаддаг уу.
2024-08-26
Улсын олимпиадуудын даалгаврыг нээлттэй болгов
2024 оны улсын олимпиадуудын материалуудыг нээлттэй болгосноо Боловсролын яамнаас мэдээлэв. Улсын хэмжээнд энэ онд зохион байгуулсан математик, физик, хими, англи хэл, мэдээлэл зүй, газар зүй, монгол хэл, биологи, техник технологи гэсэн есөн төрлийн хичээлийн олимпиадыг үүнд хамруулжээ.
2024-08-26
“Зайсан аялал жуулчлал” цогцолбор хотхонд гал гарав
Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутагт барьж буй “Зайсан аялал жуулчлал” цогцолбор хотхоны барилгын гадна талын фасад шатаж байна гэсэн дуудлага өнгөрсөн бямба гаргийн 15.30 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид газар дээр нь ажилласан байна.
2024-08-26
ҮБХИС-ийн салбар сургуульд хахууль авч хүүхэд элсүүлсэн албан тушаалтанд торгох ял оноожээ
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн харьяа Цэргийн хөгжмийн сургууль буюу политехник коллежид ур чадвараараа тэнцээгүй хүүхдүүдийг элсүүлж хахууль авсан тус сургуулийн удирдах албан тушаалтан, тэдэнд хахууль өгсөн гэх эцэг эх, ар гэрийнхний төлөөлөлд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ.
2024-08-26
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг ирэх онд ашиглалтад оруулах нь
Урт цагаан худалдаа, үйлчилгээний төвийн суурин дээр цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг өчигдөр эхлүүллээ. Барилгын ажил хэзээ дуусаж, цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад оруулах талаар албаныхнаас тодруулахад “Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн төслийн ажлыг эхлүүллээ. Бид барилга, байгууламжийн ажлаа энэ жилдээ багтаан бүрэн дуусгахаар төлөвлөж байна.
2024-08-26
Нэг жилд 140 байгаль хамгаалагч амиа алджээ
Байгаль хамгаалагчдын 56 хувь нь л хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангуулсан, 55 хувь нь амь даатгалд хамрагдаагүй байдаг, 60 гаруй хувь нь цалингаараа амьдралын наад захын хэрэгцээгээ хангаж чаддаггүй гэж “Дэлхийн байгаль хамгаалагчдын тайлан-2024”-т дурдсан байна. Түүнчлэн өнгөрсөн онд 140 байгаль хамгаалагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсаны 53 хувь нь Ази тивийнх байж.
2024-08-26