Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хоёр иргэн угаартаж нас баржээ

Угаарын хийн хордлогын тандалтын 14 хоногийн тоон мэдээллийг Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. Угаарын хийн хордлогыний улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 59 тохиолдол бүртгэгдэж, хоёр иргэн нас барсан байна. Тодруулбал, нийт угаартсан тохиолдолыг байршилаар нь авч үзвэл Сонгионохайрхан дүүрэгт 25, Чингэлтэй дүүрэг долоо, Налайх дүүрэгт хоёр, Хан-Уул дүүрэгт хоёр, Баянгол дүүрэгт хоёр, Баянзүрх дүүрэгт 14, Орхон аймагт нэг тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл, тухайн хоёр иргэн гэртээ угаартаж нас барсан байж болзошгүй байна хэмээн Нийслэлийн эрүүл мэндий үндэсний төвөөс мэдээллээ.
2025-10-14

"Хятадын талаас Монгол Улс руу экспорт хийхийг хориглосон” гэх мэдээлэл ор үндэсгүй гэв

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас "Хятад улсаас Монгол Улсад ногдуулах гаалийн татвараа нэмсэн", "Хятадын тал Монгол Улс руу бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглосон" гэх мэдээлэл нь ор үндэсгүй, худал болохыг мэдэгдлээ. 
2025-10-14

“Т” эсийг нээсэн эрдэмтэд

Энэ оны физиолог, анагаах ухааны Нобелийн шагналыг Мэри Э.Брунков, Фредерик Рамсдел, Шимон Сакагүчи нар “Хүний эрүүл эд эсийг устгахаас сэргийлдэг дархлааны тогтолцооны механизм болох “Т” эс, түүний үйл ажиллагааг нээсэн” бүтээлээрээ хүртлээ.
2025-10-14

“Хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг битгий зөрчөөч”

Хо Ши Миний нэрэмжит ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн дэргэд “Шунхлай” шатахуун түгээх станц байрладгаас үүдэн хүүхдүүд өдрийн туршид шатахуун үнэрлэж, улмаар толгой нь өвдөн, дотор муухайрах болжээ. Үүнтэй холбогдуулан сурагчдын эцэг, эхийн төлөөлөл өчигдөр мэдээлэл өглөө.
2025-10-14

31 настай эмэгтэй машин авахдаа 48.900.000 төгрөг шилжүүлсэн гэх хуурамч гүйлгээ үзүүлж бусдыг залилжээ

"Шилжүүлсэн" гэх хуулга үзүүлж, бусдыг залилах тохиолдол их гарч байна. Тодруулбал, “Автомарт худалдааны төвөөс машин худалдаж авсан хүн 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх гүйлгээ харуулаад мөнгөө шилжүүлээгүй залилсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
2025-10-14

Өнгөрсөн онд сүрьеэгээр 169 иргэн нас баржээ

ДЭМБ-ын гишүүн орнууд Сүрьеэг устгах дэлхийн стратеги баталж, эл өвчний тархалтыг эцэс болгох зорилт дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, 2035 он гэхэд нас баралтыг 2015 оныхтой харьцуулахад 95, шинэ тохиолдлыг 90 хувиар бууруулах, сүрьеэгийн улмаас санхүүгийн дарамтад өртөж буй өрхийн эзлэх хувийг тэглэхээр зорьж байна. Үүний хүрээнд манай улс 2025- 2028 онд хэрэгжүүлэх Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх, хянах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулснаа өчигдөр танилцуулсан юм. Уулзалтад холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, эрүүл мэндийн байгууллагын шийдвэр гаргах түвшний 300 гаруй хүн оролцов.
2025-10-14

Дэлхийн байгаль хамгаалагчид чуулж байна

Дэлхийн байгаль хамгааллын конгресс АНЭУын Абу Даби хотноо энэ сарын 9-15-нд болж байна. Олон улсын байгаль хамгаалах холбооноос дөрвөн жил тутамд зохион байгуулдаг эл конгресст өнөө жил дэлхийн 160 гаруй орны төр засаг, судалгаа шинжилгээний байгууллагын болон хувийн хэвшлийн 10 мянга гаруй төлөөлөгч оролцож буй юм.
2025-10-14

МАН-ын 38 гишүүн нэгдэж, өнөөдөр 16.00 цагаас намын бүлгийг хуралдуулахыг шаардлаа

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Заяабал нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "МАН-ын 38 гишүүн нэгдж намын бүлгийг хуралдуулахад санал нэгдэж, намын даргат бүлгийн хурлаа хуралдуулахыг шаардлаа. Бүлгийн дарга байхгүй учраас ажлын албанд бичгээр хүргүүлсэн. Тэгэхээр УИХ-ын чуулган болон дэгийн тухай хуульд бүлгийн хурлыг намын бүлгийн дарга, эсвэл бүлгийн гишүүдийн олонх нь шаардсан бол хуралдах боломжтой байдаг. Тиймээс намын бүлгийн гишүүд нэгдэж дээрх шаардлагыг өглөө.
2025-10-14

Дотоодын цэргийн хамгаалалттай бүсэд очиж мансуурахыг завдсан этгээдүүдийг саатуулжээ

Хан-Уул дүүргийн нутаг дахь, Цөмийн энергийн комиссын харьяа Изотоп конторын орчимд хүмүүс мансууруулах бодис хэрэглэж байгаа тухай мэдээллийн дагуу тус дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийн ажилтнууд очиж, саатуулан шалгаж байна.
2025-10-14

Цахим сүлжээ ашиглан 2.8 тэрбум төгрөг залилсан эмэгтэйг баривчлав

Телеграм, фэйсбүүк ашиглан бусдыг залилсан хэрэгт холбогдуулан 43 настай Б.Түвшинтунгалаг гэх эмэгтэйг өнгөрсөн ням гарагт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс цагдаагийнхан баривчиллаа.
2025-10-14

Гамшгаас сэргийлэхэд 720 сая төгрөг зарцуулжээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос хойш тэмдэглэж буй. Дэлхийн хэмжээнд гамшгийн улмаас учирч буй хохирлын хэмжээ улам нэмэгдэж, шууд бус хохирол жилд дунджаар хоёр их наяд ам.долларт хүрсэн ч эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалт маш бага хэвээр байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгдсэн. Тодруулбал, хөгжлийн тусламжийн ердөө хоёр, улс орнуудын төсвийн нэгээс ихгүй хувийг гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд зориулж буйг тэрбээр цохон тэмдэглэсэн юм.
2025-10-14

Сургуульгүй, сурах бичиггүй, багшгүй хүүхдүүд гудамжинд гарахдаа туллаа

“...Аравдугаар сарын 16-наас эхлэн орон даяар хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаар шийдвэрлэсэн...” гэх мэдэгдлийг Монголын боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрчний эвлэлийн хорооноос сургууль, цэцэрлэгийн багш нарт хүргүүлжээ. Энэ мэдэгдэл цахилгаан шиг тархаж, эцэг, эхчүүд хүүхдээ хэнд харуулж, ажлаа яаж хийх вэ гэцгээн сандарч эхэллээ.
2025-10-14

И.БАТХҮҮ: Албан ёсны эрхтэй компаниудаар дамжуулан Хятадаас бараа, бүтээгдэхүүнээ импортлох хэрэгтэй

И.БАТХҮҮ: Албан ёсны эрхтэй компаниудаар дамжуулан Хятадаас бараа, бүтээгдэхүүнээ импортлох хэрэгтэй
2025-10-14

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2025-10-14

Итгэл найдварын эсрэг, этгээд, “гаж” Нобелийн шагналтан

Энэ жилийн Нобелийн утга зохиолын шагналын эзнээр 71 настай, Унгарын зохиолч Ласло Краснахоркай тодорлоо. “Соёл иргэншлийн сүйрлийн үед урлагийн хүчийг олноо дахин тунхаглаж, онч мэргэн, утга төгөлдөр бүтээл туурвисных нь төлөө уг шагналыг олгов” хэмээн академийн хорооноос мэдэгдсэн. Өнгөрсөн жилийн шагналтан Өмнөд Солонгосын зохиолч Хан Ганыг “Нууц далд шархыг зоригтойгоор дэлгэж, хүний амьдралын хэврэг чанарыг илчилсэн яруу найраглаг өгүүлэмжийнх нь төлөө” хэмээж байв.
2025-10-13

Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов

Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын Ерөнхий чуулган 10 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд Руанда улсын Кигали хотноо зохион байгуулагдаж, Монгол Улсыг төлөөлөн Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Тулгаа оролцов. 
2025-10-13

Давжаа “чоно”

Америкийн баруун өмнөд хэсэг, тэр дундаа Сонорын цөл болон Мексикийн цөлөрхөг бүсэд л тархсан алгын чинээ биетэй нэгэн төрлийн мэрэгчийг царцаа хулгана гэдэг. Бидний нэрлэдгээр гэрийн хулганын холын хамаатан эл амьтан дунджаар 12 см урт, ердөө 20-50 грамм жинтэй. Гадаад төрх нь анхаарал татах гойд зүйлгүй. Харин зан авирын хувьд бусад хулганаас ялгаатай, нэлээд түрэмгий “золиг” гэнэ. Могой, өөрийн төрлийн мэрэгчийг ч түвэггүй барьчихдаг махчин бөгөөд ан хийхдээ муур шиг гэтдэг нь сонихон.
2025-10-13

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай үргэлжилж байна
2025-10-13