Ойн 840, хээрийн 1.3 сая га талбай түймэрт өртжээ
Нийслэлийн есөн дүүрэг, 20 аймгийн 41 суманд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 80 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид 17 иргэний амь аварчээ.
2025-03-18
Англиар унших, мэтгэлцэх тэмцээнд 6000 сурагч оролцлоо
Засгийн газрын тогтоолоор “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ”-ний хүрээнд нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургуулийн багш, суралцагчдын дунд “Дэлхийд өрсөлдөх Улаанбаатар-2024” төсөл, арга хэмжээг зохион байгуулжээ.
2025-03-17
Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг нийслэлийн ЗДТГ, Монголын хуульчдын холбооныхон хамтран энэ сарын 19-нд зохион байгуулна. Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой уг өдөрлөгийг сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт тогтмол зохион байгуулж хэвшээд буй билээ.
2025-03-17
Мопед, суррон, скүүтерээс унаснаас 532 хүн гэмтжээ
Сүүлийн үед скүүтер, дугуй түрээсийн үйлчилгээ нэлээд өргөжиж, хэрэглэгчдийнх нь тоо өсөөд буй. Энэ нь түгжрэлийн үед цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой ч скүүтер, суррон, мопедоос унаж гэмтэх тохиолдол их байгааг ГССҮТ-өөс мэдээлсэн юм.
2025-03-17
Боловсролын зээлийн санд өртэй 14 мянга гаруй иргэнийг “хар жагсаалт”-д оруулна
Боловсролын зээлийн сангийн зээл, тэтгэлгээр гадаад, дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ хугацаандаа төлөөгүй хүмүүсийн мэдээллийг энэ сард багтаан Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэхээр ажиллаж байгааг дээрх сангаас мэдээллээ.
2025-03-17
800 сурагчийг усанд сэлэлтээр хичээллүүлнэ
Чингэлтэй дэх ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчийг усанд сэлүүлж сургахаар болсныг дүүргийнх нь Засаг дарга Н.Мандуул мэдээлэв. Үүний хүрээнд өнгөрсөн сард 200 сурагчийг усанд сэлүүлж сургасан байна.
2025-03-17
Яармагт шугам бөглөрснөөс бохир хальжээ
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо буюу Яармагт өнгөрсөн пүрэв гаргийн орой шугам бөглөрснөөс бохир хальж, авто зам руу оржээ. Тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хажуугийн, “Арцат-2” орон сууцын хотхоны зүүн хойно бохир усны шугам бөглөрсөн гэх дуудлага Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд 21.43 цагт иржээ.
2025-03-17