Социал Демократ Намаар овоглож, “Иргэн” гэдэг нэрээрээ алдаршин, нэгэн үе Үндсэн хуулийн цэцийг хийх ажилтай болгосон гэж яригддаг байсан, сүүлийн жилүүдэд сураг алдран, нам гүмхэн аж төрөх болсон математикч, багш, улстөрч Д.Ламжавтай ярилцлаа.

-Та сайхан өвөлжиж байна уу. Одоогоор юу хийж байна вэ?
-Тэтгэвэртээ гараад олон жил болж байна.
МСДН-ЫГ БҮРТГЭЖ АВАХДАА ТУСГАЙ ТЭМДЭГЛЭЛ ХИЙЖ БАЙЛАА
-Нийгмийн идэвхтэй “иргэн” яагаад чимээгүй бол чихов оо. Хоёр нам хамтраад ажиллаж байгаа энэ үед иргэний нийгмийн хяналтын орон зай үгүйлэгдээд байх шиг санагддаг.
-Ер нь тайван байя гэж бодож байгаа.
-Залхаад уу?
-Залхах юу байхав дээ. Нас ч явж байна. Тэгээд ч нэг хүн л зүтгээд байж болохгүй биз дээ.
-Та хотын хүүхэд үү. Бага насныхаа тухай дурсахгүй юу?
-Булган аймгийн Сайхан сумын Угалзын гол гэдэг газар төрсөн. Миний аав Даваажавын Дондов, миний ээж Нампилын Найдансүрэн гэж хүн байсан. Бид эцэг эхээс есүүлээ. Хоёр ах, нэг эгч, хоёр эмэгтэй, гурван эрэгтэй дүүтэй. Том ах Нямсүрэн маань Багшийн сургууль, Их сургуулийн хэлний анги төгсөөд Энэтхэгт Ж.Бадраа агсан, Гэндэндарам нартай суралцаж байсан юм.
Хоёр дахь ах Пүрэвжав Архангай аймгийн Хүн эмнэлгийн техникум төгс өөд говьд ажиллаж байсан ч олон хүүхэд, гэр бүлээ тэжээх шаардлагын улмаас ахиу орлоготой гэж үзээд сүүлд тээврийн жолооч болсон доо. Ах нар маань жар гаруй насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн.
Эгч Мягмаржав сургуулиар яваагүй. Тэр үед манай нутагт эмэгтэй хүүхдүүдээ хувийнхаа аж ахуйд ажиллуулна гээд сургуульд явуулах дургүй байлаа шүү дээ. Хоёр дүү маань багш, бусад нь малчин. Би хар багаасаа хонь хурга хариулах, адуу малтай ноцолдох ажилд нухлагдаж өссөн.
Есөн настайдаа сумынхаа сургуульд орж, дараа нь ахыгаа дагаж Могод сумын сургуульд суралцаж байгаад тавдугаар ангиасаа Булганы төвийн арван жилийн дотуур байранд амьдарч, аравдугаар ангиа төгссөн. Тэгээд МУИС-ийн математикийн анги дүүргэж, Багшийн дээд сургуульд (хуучин нэрээр) ажиллаж байгаад 1975-1990 он хүртэл МУИС-д математикийн багш байсан. Энэ хугацаанд Москвад аспирантурт дөрвөн жил суралцаж мэргэжил дээшлүүлсэн юм байна.
-Булганыг айраг сайтай нутаг гэдэг. Та айрганд хэр вэ?
-Сайханынхны хэмжүүрээр бол айраг ууж чаддаггүй хүн.
-Хөдөө хэр явдаг бэ?
-Явна аа. Жилдээ нэг удаа хөдөө явж эгч, дүү нартайгаа уулзаж, ярьж хөөрч байгаад ирдэг.
-Багшийнхаа ажлаас хөндийрөх шалтгаан нь юу байв?
-Нийгмийн болохгүй байгаа зүйлийг өөрчлөх нь зөв гээд бид Ардчилсан социалист хө- дөл гөөн, Монголын Социал Демократ Нам (МСДН)-ыг үүсгэн бай гуулахад идэвхтэй оролцсон. Хөдөлгөөн маань оюутнуудтай хамтарч эхлээд, манай багш нараар хүрээгээ тэлж, дараа нь Шинжлэх Ухааны Академийнхан нэгдсэн дээ. Тэр үед Социал демократ нам, Ардчилсан социалист хөдөлгөөнд сэхээтнүүд хүчтэй орж ирсэн юм. Мэргэжил ойр, бие биеэ таних үүднээс юм болов уу.
-Таны үзэл бодолд юу тэгтлээ нөлөөлсөн юм бол.
-1989 оны “Наука и жизнь” сэтгүүлээс Брядиев гэдэг философчийн өгүүллийг уншиж байлаа. Оросын пролетарийн хувьсгалын дараа Францад гарч явсан тэр хүний өгүүлэл надад их зүйлийг ойлгуулсан юм. Тэр хувийн өмчийг устгах гэж байгаа нь том алдаа байж магадгүй гэж айхтар дүгнэж хэлсэн байдаг. Түүний хувийн өмчийг зөвшөөрөх ёстой гэсэн нь миний үзэл бодолд их нөлөөлсөн.
Тэр үед би “Чөлөөт ярилцлага” гэдэг сонин гаргаж “Хувийн өмчийг устгасан явдал асар том алдаа, коммунизмын гурван суурь зарчмын эсрэг хандаж байгаа хэрэг” гэсэн агуулгатай нийтлэл бичиж байсан. Өөрөөр хэлбэл, хувийн өмчийг бий болгох ёстой гэж. Түүнээс өөр ч олон сэдвийг хөндөж, ленинизмийг харгис сургаал гэж ч бичиж байлаа. Тухайн үед олон эдийн засагч, хуульч миний эсрэг ярилцлага сонинд өгч байсан. Тэр битгий хэл, Дээд шүүх хүртэл “Танай намын дэд дарга Ленин багшийг харгис гэж хэлсэн” гээд МСДНыг бүртгэж авахдаа тусгай тэмдэглэл хийж байсан шүү.
-Одоо “Ардчиллын 20 жил” гээд өргөн дэлгэр тэмдэглэж байна. Тухайн үед зорьж байсан зам, одоогийн байгаа байдал хоёрын хооронд зөрүү харагддаг л байх, тийм ээ?
-Байлгүй яахав. Нийгмийн ардчиллын тогтолцоо, хуулийн хэрэгжилтийн үүднээс авч үзвэл манайх болоогүй байгаа. Хамгийн наад тал нь авлига бүх зүйлийг сүйтгэж байна. Авлигыг хазаарлан барих тогтолцоог бүрдүүлж чадахгүй л байх шиг байна.
Тухайн үед хүмүүс ард чилсан хөдөлгөөнийг дэмжээд, цө- мөө рөө босоод ирсэн гэж боддог л байх. Үнэндээ тийм зүйл байгаагүй. Биднийг дэмждэг хүмүүс олдоосой гэж боддог байсан шүү. Одоо л Ардчилсан хувьсга лын 20 жил гэж ярьдаг болж. Үндсэн хууль батлагдсанд дург үй хүмүүс байсан. Дургүй байдгийн шинж нь Үндсэн хуу лийн өдрийг амралтын өдөр болгохг үйгээр илэрч байх жишээтэй. -Яагаад дургүй байсан юм бол. -Яахав дээ, МАХН тэр үед засгийн эрхээ алдчихгүй юу. 1990 оны дараа Намын Төв Хороог унагаад Засгийн эрхийг авна гэж байсан хүч тэр үеийн хөдөлгөөний явцад уначихсан. Тэд социализмаа сайжруулж, Горбачевын перейстройка-гийн замаар явах гэж байсан хүмүүс. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь
тэдэнд байсан. 1990-1992 оны сонин хэвлэлүүдийг харвал дургүйцлээ хүчтэй илэрхийлж байсан нь илт харагдана. Харин 1990 оны хөдөлгөөний явцад шинээр бий болсон хүчнүүд капиталист хувьсгалын төлөө явсан байхгүй юу.
Тэгээд л гараад ирсэн. Уг хөдөлгөөнийг Хувьсгалт нам дотроос ерөнхий зарчмын хувьд, бүр цаашилж яривал Монголын аюулаас хамгаалах хүчний байгууллагууд дэмжсэн байх гэж боддог. Хожмын баримтуудыг харвал тийм юм шиг байгаа юм. Тэгээд яахав дээ, цагийн урсгалаар бүгдээрээ л ардчилсан хувьсгал хийсэн, дэмжсэн гэж одоо ярьдаг болж.
САНГИЙН САЙД НЬ НЭГ ДАХИН ГЭЖ ЯРИХГҮЙ БОЛСОН ЦАГТ МОНГОЛ УЛС ХӨГЖИХ БАЙХ
-Багш атлаа тухайн үеийн хөдөлгөөнд оролцоод явахад сургуулийн удирдлагын зүгээс дарамт үзүүлж байсан уу?
-МУИС байгаагүй бол яах байсан бол оо. Ер нь тэр үеийн бүх хөдөлгөөн Их сургууль дээр төвлөрч байсан гэж хэлж болох байх. Ардчилсан со циалист хөдөлгөөн, МСДН Мате матикийн салбарт, Үндэсний дэвшилт нам, Шинэ дэвшил холбоо Эдийн засгийн факультетэд, Ардчилсан холбоо хоёрдугаар байранд гээд. Хэдийгээр янз бүрийн зүйл тохиолдож байсан ч гэсэн тэнд чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй ярьж болдог газар байсан.
-Ардчиллын төлөөх намууд нэгдсэнээс хойш Та намаасаа хөндийрөөд явсан байх аа.
-Ардчилсан хүчнүүд хүчээ нэгт гэх хэрэгтэй гэдэг талд тууштай зогсож, нам нэгдэх дүрмийг бичихэд идэвхтэй оролцсон. МСДН Үндэсний Ардчилсан Намтай нэгдэх тухай “Залуу лидер” клубийн ассамблей дээр “Одоо хүчээ нэгтгэх хэрэгтэй, тэгэхгүй бол сонгуульд амжилт гаргахгүй” гэж хэлсэн.
Санал маань дэмжигдэж, М.Энхсайхан ахалж намуудыг нэгтгэх дүрмийг боловсруулан, 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд нэгдэх хурлаа хийсэн. Тэр үед МҮАН-аас ИЗН тасарч, МоАН тусгаарласан гээд дотроо задрал явагдсан байлаа. Тэгээд ИЗН-аас бусад ардчиллын төлөөх намууд АН гэдэг нэрийн дор нэгдсэн. АН-ын үзэл баримтлалын үндсэн чиглэлийн хамгийн чухал асуудал бол хүний хөгжил гэж тэр үед хэлж байсан. Түүнээс хойш би иргэний нийгмийн чиглэлээр ажиллаж дээ.
-Концепцийг нь боловсруулж өгөөд л холдсон хэрэг үү?
-Тэгсэн.
-Дунд сургуульд заалгаснаар бол математик ганц хариу тай. Тэгэхээр математик хууль руу хөрвөхөд хялбар байсан уу?
-Үгүй. Математик ганц хариутай гэдэг бол дунд сургуульд ойр зуур үздэг мэдлэг. Математикт үнэнийг ганц гэж хэлдэггүй юм. Тэр бүү хэл, байхгүй гэж баталдаг. Би математикаар хэрэндээ л гүнзгий хичээллэсэн хүн. Бүх шинжлэх ухааныг гол гэж үзвэл нэг эрэг нь философи, нөгөө эрэг нь математик гэж хэлсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, урсгалыг хямгадаж байдаг хашилт нь гэж хэлж болно.
Математик бүх шинжлэх ухаанд хамаатай зүйл л дээ. Хуульд ч бас адилхан. Зүг чигээ олох, юмыг зөрчилгүй хийх, эрэмбэ цэгцтэй болгоход математик сэтгэлгээ их чухал. Манайхан нэг дахин гэж ярьдаг Сангийн сайдтай, нэг дахин гэж ярьдаг Ерөнхий сайдтай шүү дээ. Сангийн сайд нь нэг дахин гэж ярихаа больсон цагт Монгол Улс хөгжих байх даа. 20 нь арваас нэг дахин их юм байна л даа. Энд боловсролгүй, ичгэвтэр байдал харагдаж байгаа юм.
-Та олон удаа Үндсэн хуулийн Цэцэд хандаж байсан. Хэдэд нь ялсан байдаг вэ?
-Тоогоор нь яах гэсэн юм бэ. Би тоолоогүй. Тэнд хоёр хавтас байна. (Ханынхаа шүүгээ рүү заав) Чи тоолмоор санагдвал үүнийг гаргаад тоолж болно. Чи нэлээд зүдрэх байх даа.
-Үндсэн хуулийг манаж суудаг Цэц юу хийдэг юм бэ. Таныг өргөдөл өгөхөөр ажил хийдэг юм шиг үе байсан даа.
-Зөвхөн Үндсэн хуулийн Цэц биш л дээ. Шүүх шударга ажиллана гэдэг нь нийгмийн ардчиллын баталгаа юм. Жилийн өмнө хийсэн мэргэжлийн судалгаагаар шүүхийн тогтолцоо хэцүү байна гээд гарчихсан байгаа шүү дээ. Үүнийг засах гэх мэтээр их ажил байна даа.
-Иргэний нийгмийн бай - гуул лагад арваад жил болчихов уу. Ямар ч гэсэн таны үйл ажиллагааны үрээр иргэн хүн Цэцэд хандах эрхтэй юм байна гэдэг соёл нийгэмд тогтсон байх, тийм ээ.
-Баримтад тулгуурлаж ярих хэрэгтэй. Хурдан дүгнэлт хийх аюултай. Миний Цэцэд ханддаг нь соёл төдий юм тогтоосон гэж чи хэлж байна. Би чиний эсрэг баримт хэлж болох уу?
-Тэг тэг.
-Хаана юу байгааг сэтгүүлчид сөхөж гаргах үүрэгтэй болохоос яаравчлан дүгнэх хэрэггүй. Жишээлбэл, Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж аваагүй бол тэр дүгнэлт үйлчлэхгүй гэдгийг Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоолгосон. УИХ Цэцийн дүгнэлтийг авч хэлэлцэхгүй таван жил болсон. Гэхдээ 2005 онд дүгнэлтийг хүлээн авч хуульд өөрчлөлт оруулсан шүү. Хууль завшигдсан ч гэсэн таван жилийн дараа үр дүн бий болжээ. Юм хэцүү байдаг нь үнэн. Гэсэн хэдий ч таван жилийн дараа зарчим тогтсон. Тэгэхээр арай ч хоосон биш байгаа биз.
-Монголд ганцхан “иргэн” бий, тэр нь Ламжав гэсэн яриа байдаг. Багш, улстөрч, иргэн байхын аль нь танд амар байв?
-Шал хэрэггүй асуулт тавиад. Наадах чинь юунд хэрэгтэй юм бэ. Хүмүүс үүнийг сонирхож байгаа гэж би лав итгэхгүй байна. Шог байдлаар ярьж л байгаа биз. Тэрийг өсгөн бодож онгирох, эсвэл тусгүй муухай юм байна гэх юм алга. Хүн эхээс төрөнгүүтээ Монгол Улсын иргэн болж байгаа шүү дээ. 16 нас хүрээд паспортоо авахаар иргэн боллоо гээд баярлаад байгаа нь харагддаг. Иргэний паспорт авах нь асран хамгаалагчгүйгээр асуудалд хандаж болох нь гэсэн ойлголт л байх. Үнэндээ бол хүн бүр л иргэн шүү дээ.
-Хүн болгон иргэн гэж Та хэллээ. Ер нь ардчилсан нийгэмд хүчтэй иргэн хэрэгтэй байх, тийм үү? Гэхдээ нэг хүн хөдөлгөөн байгуулчихаад “иргэд ингэж ярьж байна” гэж хэлэх нь өрөөсгөл санагддаг.
-АНУ-ын нэг ерөнхийлөгч хэлсэн байдаг юм. “Шөнийн харанхуйд их хотыг харахад үй түмэн гэрэл харагддаг. Энэ олон гэрэл бол иргэний нийгмийн байгууллага бөгөөд түүний ачаар хот сайхан гэрэлтэй байна. Энэ гэрэл шиг л иргэний нийгмийн байгууллагууд нь ардчиллын баталгаа юм” гэж. Иргэний нийгмийн байгууллагууд хүчтэй байя гэвэл нарийн чиглэлээр гүнзгий мэргэших шаардлагатай. Түүнээс биш бүх зүйлд оролцоод явах бололцоогүй.
Жишээлбэл, би Үндсэн хуулийн асуудлаар энд тэнд болж байгаа ньюансуудыг анзаарч, хэн саналаа яаж өгсөн, яаж булхайцсан, хэн хуулийг зассан гэдгийг нарийн мэдэхийг боддог. Өөр асуудлын тухай ярихгүй. Гэхдээ олон зүйл рүү орлоо гээд буруутгах нь ч юу юм бэ.
Өөр нэг зарчим бол нэг зүйлийн төлөө тэмцэж байтал тухайн асуудал нь нөгөө иргэний нийгмийн байгууллагад таалагдахг үй байж болно. Үүнд тэвчээртэй хандах хэрэгтэй.
-Иргэний нийгмийн байгууллагууд зөндөө бий болсон. Тэд таны хэлснээс эсрэг байх шиг санагддаг. Их туйлширдаг, бас юм юм руу ордог, тэгээд юу ч хийдэггүй, хүн шүүмжлээд сууж байдаг. Хүнийг шүүмжлэх амархан уу?
-Үг хэлэх эрх чөлөө нь хамгийн чухал юм. Хүнд таалагдахгүй үг хэлэх эрхтэй. Эрх чөлөөгөө зүй ёсоор эдлэхийг өөрсдөө анхаарч байх хэрэгтэй. Үг хэлснийг буруутгах хэрэггүй. Буруу ярьж байна гэж бодлоо ч гэсэн үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж байгааг нь
бодоод тэвчээртэй байх ёстой. Хүний хэлж байгаа үгэнд үнэний үр хөврөл үргэлж байдаг. Үнэнийг хэн ч монопольчилох бололцоогүй. Үнэн нэг гарт бай даггүй, үнэн ганцхан бай даггүй. Байдаггүйгээ бас баталдаг байхгүй юу. Матема тик, логикийн шинжлэх ухааны үүднээс үүнийг хэлж байна.
Тэгэхээр энэ тал нь зөв, тэр тал нь буруу гэсэн ойлголт байж болохгүй. Нэг юманд их итгэлтэй ярьдаг хүн нөгөө юмыг үгүйсгэхдээ түүн шигээ итгэлтэй байдаг. Ийм зүйлд алдаа гарах магадлалтай.
ХҮНД АМЬДРАЛЫН НОРМ ГЭЖ БАЙХ ЁСТОЙ
Дахиад таны уурыг хүргэчих асуулт тавьж байж магадгүй нь. Таныг олон улстөрч багшаа гэдэг. Шавь нар нь сайд болоод явахад та “иргэн”-ээрээ үлдсэн. Ямар нэгэн албан тушаал санал болгож байна гэсэн цуурхал ч сонсож байсангүй. Мэдээж танд ажлын санал ирдэг л байлгүй дээ.
-Үгүй үгүй. Тийм зүйл байхгүй. Би хөөцөлдөх ч үгүй.
-Эрх мэдэл олж авахын төлөө амьдардаг хэсэг хүмүүс бий. Эрх мэдэл нь тэдний амьдрах арга нь болдог. Мэдээж та тэднээс өөр. Гэхдээ л гэр бүлээ авч явах үүргийг хүн бүр хүлээдэг шүү дээ. Эсвэл та хувийн бизнестэй юм уу?
-Албан ёсны хувийн бизнес байхгүй дээ.
-Монголчууд бусдыг шүүмжилж асуудал тавихаар “заргач” гэж тодорхойлдог. Танай удамд заргач хүн байсан уу?
-Олон нийтийн эрх ашгийг хамгаалж ярих нь ичиж, болгоомжлох зүйл биш л дээ. Ямар ч нэр томъёо хэрэглэсэн бай шударга ёсыг сахих тухай ярих бол нэр төртэй асуудал гэж би ойлгодог.
-Та дайсантай юу. Шударга хүнд дайсан олон гэж ярьдаг даа.
-Надад дайсан байхгүй байх аа.
-Олон асуудлыг Цэцэд өгч байсан. Тэр асуудлуудын цаана хүн байж л байгаа. Янз бүрээр л хүлээж авдаг байх. Түүний чинь төлөө ямар нэгэн дарамт ирж байв уу?
-Тийм зүйл байхыг үгүйсгэхг үй. Шударга байхыг хүсэх нь нэг асуудал. Яг шударга байж чадах нь өөр асуудал. Иймэрхүү юмны хойноос явах нь хүнд амаргүй шүү дээ. Энэ асуулт миний нууц руу ороод ирэх гээд байна л даа. Шударга байхыг хүсэж байгаа бол хувийн тохиролцоо, албан тушаал дэвших, эсвэл хууль бусаар юм олж авах гэдэг хүрээний гадна байх ёстой. Шударга орчинд амьдрах нь хүний салшгүй эрхийн нэг хэсэг. Манайд шударга байж болохгүй, найраатай байх ёстой гэх хандлага бий.
Энэ бол хүний эрхийн талаар маш ноцтой төөрөгдөлтэй байгаагийн илрэл. Энэ чинь тогтолцооны авлигыг дэмжиж байгаа хэрэг.
-Өөртэй нь холбоотой зүйлийг хөндөхөөр нөгөө хүнийхээ фактыг гаргаад, эргүүлээд шиддэг. Танд тийм зүйл байхгүй юм шиг ээ.
-Шударга гээд сүйд болоод байх юм алга. Тийм байх ёстой юмыг дөвийлгөж, түүгээр сайрхах юм уу. Хүнд амьдралын норм гэж байх ёстой. Ерөөсөө хүн чинь нүгэлтэй л гэж байгаа шүү дээ. Чи хүний мөн чанарыг юу гэж бодож байна вэ?
-Шударга байх.
-Ёстойгийн тухай биш. Хүн ямар мөн чанартай вэ гэж. Би нэг хүний хэлснийг хэлэх үү. “Хүний мөн чанар бол хулгайч”.
-Яагаад?
-Чи өөрөө харахгүй юу. Бүгд л хулгайч байгаа биз дээ.
-Хэний хэлсэн үг вэ?
-Саяхан хэлэгдсэн үг. Хэнээс сонссоноо чамд хэлэхгүй. Энэ яг үнэн. (инээв) Жишээлбэл, төрийн албан хаагч ийм байх ёстой гэх зэргээр хууль, дүрэм байна шүү дээ. Хулгайч мөн чанарынх нь эсрэг гарч байгаа юм. Мал адгуус хулгай хийхгүй. Өөрийн биологийн хэрэгцээний хэмжээнд л байхаас сул байгаа юмыг аваад явчихъя гэж боддоггүй. Сул юм байвал хүн л хусчих гээд байгаа юм.
-Сонгуулийн үеэр та юу хийдэг вэ?
-Хэн нэгнийг дэмжиж ухуулга хийж явах дургүй. Хүний нүүр улайна гэж ярьдаг. Нүүрнээс цааш бөгс улайдаг гэж үг гарсныг сонссон уу. Цэц зарим асуудал дээр яаж заваарсан тухай бөгсийг нь улайтал бичье гэж бодоод байгаа юм. Гэхдээ зав гарах нь уу, үгүй юү.
-Институцдээ гэхээсээ хувь хүндээ байдаг гэж харагд даг уу?
-Институцдээ биш. Ихэнх нь хараат бус ажиллаж чаддагг үйтэй холбоотой.
АМАРХАН ИТГЭДЭГ АРАНШИНТАЙ ХҮМҮҮС ОЛШРООД ИРВЭЛ НИЙГЭМД ХОРТОЙ
-Соцдекүүдтэйгээ холбоотой байдаг уу?
-Хэвийн харилцаатай байдаг даа. (Хэсэг дуугүй байв) Юм гуйж очдог уу гээд байгаа юм уу?
-Тийм.
-Би хэнээс ч юм гуйж очдогг үй. Тийм юман дээр тэвчдэг юм даа. Хүний амьдралд тэрийг ингэчих юмсан, энийг тэгчих юмсан гэдэг зүйл бол байх л шүү дээ. Тийм юм бүтээгээд өгөөч гэсэн ёс зүйгүй асуудлыг хэнд ч, хэзээ ч тавьж түвэг учруулдаггүй. Энэ бол миний амьдрах зарчим.
-Та нэг ярилцлагадаа “Би ямар ч юманд нэг их итгэдэггүй хүн” гээд хэлчихсэн байсан л даа. Итгэл төрүүлэх зүйл байхгүй гэсэн үг үү?
-Юу гэсэн утгаар юм бол доо. Бүх юманд эргэлзэж бай гэсэн нэг зарчим байдаг. Юмыг дагаж давхихгүй, эргэлзэж байх нь танин мэдэх үүднээсээ чухал юм. Тухайлбал, иргэн бүрт 1.5 сая төгрөг өгье гэхээр ямар сайхан юм бэ, авъя гэнэ.
Энэ амлалтаас хэн хожиж байна вэ. Инфляц өсөж байгаа. Авсан мөнгөнөөс чинь илүүг өөрийн чинь халааснаас авчихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, худалдаа наймаа хийж буй хүмүүсийн халаасанд орно. Тэгэхээр энэ амлалт бол эцсийн эцэст мөнг өтэй хүмүүсийг л дэмжиж байгаа юм.
Үүний ухааныг ойлгосон хүмүүс амладаг байж магадгүй гэж боддог. Зах зээл бол юм зардаг хүн хождог, худалдаж авч байгаа хүн алддаг ганцхан зарчимтай. Тэгж байж зах зээл ажилладаг. Тэгэхээр мөнгө авна гэж итгэх нь өөрөө гэнэн юм. Алсдаа бидэнд хортой юм шүү гэж хүмүүс мэддэг байсан бол сонгуулийн янз бүрийн хуурамч амлалтад хууртагдахгүй. Юманд амархан итгэдэг араншин хүнд хортой.
Тийм хүмүүс олшроод ирвэл нийгэмд хортой.
-Монголын баялагт харийнх ны сонирхол хүчтэй орж ирж байна. Та уул уурхай ярихгүй гэж түрүүн хэлсэн л дээ. Гэхдээ иргэн хүний хувьд үзэл бодлоо илэрхийлж болно биз дээ.
-Нэг асуудлаар нарийн мэргэших тухай би хэлсэн шүү дээ. Өөр асуудалд яг үнэнийг олох амаргүй байдаг. Тиймээс тухайн чиглэлээр мэргэшсэн хүмүүс нь яривал сайн. Гэхдээ…
Бага хурлын гиш үүн байх үед нэг танилцуулга авч байсан. “Эрдэнэт” үйлдвэр зөвхөн зэсийн баяжмал гаргах гэрээтэй. Түүн дотор байдаг алт, мөнгөний талаар ямар ч тооцоогүй, үйлд вэр байгуулахаас өмнө баялгийн агууламжийг гэрээлэгч тал нь гадаадад тогтоохоор хийснийгээ өөрчилж чаддаггүй. Их олон жил ингэж явсан тухай сонсож байсан юм. Бид өмчийн эзэн учраас агууламж тогтооход нь оролцдог байх ёстой. Болдог бол өөрсдөө тогтоож байх хэрэгтэй. Аргачлал энэ тэр нь дутагдаад байвал хүнийг цалинжуулан, агууламж тогтоож буй газарт нь төлөөлөгчөөр суулгаж болно. Ингэж байж өөрсдөө хянана. Би телевизээр энэ тухай ярьсан юм.
Дараа нь манай Геологийн лабора торийн дотоодын шинжил гээ хийдэг хүмүүс нэг сонинд бичсэн байсан. Өмнө нь дотооддоо тогтоолгоно гэж хуульд заасан байсныг энд ч тогтоож болно, гадаадад ч өөрсдөө тогтоож болно гэж өөрчилсөн, гэтэл эндээ өгөхгүй, үргэлж нөгөө шугамаар нь гадагшаа урсдаг болсон гэж. Тэгэхээр мөнгөтэй гадаадын хүмүүсийн лообий явж байгаа биз.
Эрхийг нь зэрэг хийж өгөөд бултуулчихаар манай оролцоог зүгээр л үгүй хийчихэж байна. Энэ чинь багаар тогтооно, зарим юмыг нь тооцохгүй байх гээд өмнөх шиг алдаа болно. Үүнээс том алдагдал үүсэж байгаа. Хамтарсан үйлдвэр дээр мэргэжилтэн бэлтгэх, холбогдох зах зээлээ судлах, мэргэжлийн ажилтан бэлтгэх гэсэн гурван асуудлыг гэрээн дотор хамтад нь шийдэх ёстой. Үргэлж бодож байх зүйл юм.
-Өнгөрсөн оны сүүлчээр та Гавьяат багш болсон байх аа. Шагналын тухай ямар бодолтой явдаг вэ?
-Шарын шашныхны нэг яриа байдаг. Жалгын нэг ламтай болохоор шашин устдаг гэж. Бага залуу байх үедээ ахмад хүмүүсийн амнаас сонсож бай сан яриа юм. Түүн шиг олон хүмүүс шагнагдаад ирвэл үнэлэмж нь алга болно гэж хэлэх гээд байна л даа. Зарчмын хувьд төрөөс шагнах нь бага байх ёстой.
Амь дүйсэн явдалд шагнадаг байвал л зүгээр. Ер нь мэргэжлийн төрийн бус байгууллагууд нь шагнавал тэр биз. Жишээлбэл, төрөөс авьяаслаг хүүхдийн сургууль гэж байгуулж болохгүй. Хүүхдийг энэ авьяастай, тэр авьяасгүй гэж ялгаварлах нь буруу. Нэрээс нь шалтгаалаад бүртгэж авахгүй байх ёстой шүү дээ. Түүнтэй л адил.
-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Би 23 настайдаа гэрлэсэн. Хань минь химийн багш байсан юм. Нас бараад хэдэн жил болж байна даа. Хоёр охинтой. Том охин Эрхүүгийн их сургуулийг хэрэглээний математикч мэргэжлээр төгссөн. Одоо ажлаа хийгээд явж байгаа. Бага охин маань Анагаахын дээд сургуульд (хуучин нэрээр) Тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан юм. Германд магистр, доктор хамгаалсан. Энэ намар өвчний улмаас нас барсан.
ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЗАМААР САЙЖРУУЛАХ БОЛОМЖГҮЙ
-Үндсэн хууль зөрчиж буй хуулиудыг Цэцээр шийдүүлье гэвэл замбараагүй их тоо гарах уу?
-Саяхан телевизээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ярилц лага хийж байна. Тэд их мэдлэгтэй, асуудлаа их сайхан тавиад ярьж байна. Тэдний ярианаас Үндсэн хууль зөрчсөн зүйл их гэдэг нь мэдэгдсэн. Хууль гардаг ч хоорондоо зөрчилтэй. Зарим нь хамгаалаад гараад ирсэн, зарим нь үгүйсгээд гарчихсан.
Түүнээс гадна дүрэм журам нь хуулиудаа зөрчсөн байна. Жишээлбэл, аж ахуйн нэгжийн ажилчдын төдөн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авна гэсэн хууль байсан, алга болчихож, төрийн бодлого алга гэж тэд ярьж байна. Алга байгаа юм биш. Үндсэн хууль зөрчсөн төрийн бодлогыг хийчихсэн л байна шүү дээ. Үүнийг хэн ингэж сэмхэн хийх вэ. Тэр гайтай заалт бидний эрх ашигт харшлаад байна гээд бизнесийн лообийгоор хасчихсан л байна.
-Тэгэхээр Үндсэн хуулиа өөрчлөх ёстой юу, эсвэл шинээр гарч буй хуулиа нийцүүлэх хэрэгтэй юү гэсэн асуулт гарч ирнэ.
-Одоогийн Үндсэн хуульд гурван төрлийн гол дутагдал байгаа. Юмыг төгс хийнэ гэж зүтгээд байвал дандаа нураагаад байна гэсэн үг.
Тийм учраас эхлээд юм босгочихоод дээрээс нь жаахан засаад явах нь илүү үр дүнтэй. Нэгдүгээрт, Үндсэн хууль хамгаалалтгүй хийгдсэн. Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмэнд байна гэж заасан нь тунхаг маягтай. Ард түмэн Үндсэн хуулиа батлахгүй юм бол яаж ард түмэнд эрх байна гэж ярих юм билээ. Манайх шиг оронд ард түмний санал асуулгаар Үндсэн хуулийг батлах нь чухал зарчим.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүх эрхийг парламентад өгсөн. Мөн нэмэлт, өөрчлөлт оруулахыг хууль дотроо зааж байж хамгаалагдана. Юуг өөрчилж болохгүй вэ гэсэн хамгаалах зарчим байх хэрэгтэй. Манай Үндсэн хуульд үүнийг өөрчилж болохгүй гэсэн ганц ч заалт байхгүй.
Мөн цаг хугацааны хамгаалалт байдаг. Жишээлбэл, төслийг хурдан баталж болохгүй тухай, хоорондоо хол хэлэлцүүлэгтэй байх, ард түмнийг өргөн оролцуулдаг байх гээд. Гэсэн хэрнээ улс төрийн хүчин өөрийнхөө ашиг сонирхлын үүднээс өөрчлөлт оруулахыг хаах маягийн заалтуудыг оруулаагүй. Хоёрдугаарт, элдэв бусын алдаа бий. Үүнийг тооцвол эцэс төгсгөлгүй юм болно.
Жишээлбэл, 10.4-д манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ Үндсэн хуулийг зөрчиж байвал Монгол Улс түүнийг дагаж мөрдөхгүй гэсэн агуулга бүхий заалт бий. Энэ нь олон улсын гэрээ эрх зүйтэй зөрчилдөж байгаа юм. Үүнийг дагах ёстой. Гэтэл олон улсын гэрээг хүчингүй болгох эрхийг Үндсэн хуулийн Цэц эдэлнэ гээд хийчихсэн байгаа нь их бүдүүлэг, ичмээр түвшний алдаа.
Гуравдугаарт, төрийн зохион байгуулалтын том дутагдал бий. Дархан гээд жижигхэн хотод Дархан-Уул аймаг, Дархан сумын захиргаа гэж байна. Ийм давхцал бүх сум, бүх аймагт байгаа. Энэ олон давхцалыг үгүй хийх хэрэгтэй. Дархан-Уул аймгийн төвд сум байх ямар хэрэг байна.
Тэр захиргаа нь түүнийгаа хараад явна биз. Тэнд баг гэж хуваах ямар хэрэг байна. Нэр томъёо нь хөдөөнийх байхгүй юү. Хотод ч гэсэн ийм олон дүүрэг байх хэрэгтэй юү. Энэ чинь орон тоог бараг хоёр дахин их болгож байгаа болов уу. Үүнийг өөрчлөх цаг нь болсон.
Энэ гурван дутагдлын хамгийн эхнийх нь миний Цэцэд тавьсан асуудлаас болж илэрсэн юм. Тийм учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар сайжруулах боломж байхгүй. Нэмэлт, өөрчлөлт хийвэл улам ойлгомжгүй байдалд хүргэнэ. Тиймээс шинэчилсэн найруулга хийж нормальный Үндсэн хуулийг гаргах хэрэгтэй.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж яриад байгаа. Түүгээр засагдах боломжгүй юу?
-Олигтой хууль гарч чадахгүй. Цэцийн гишүүд муу Үндсэн хуулийг ч хамгаална гэж олон жилийн өмнө ярьж байсан. Зарчмын үг л дээ. Үндсэн хуульд байгаа дутагдалтай заалтыг сайжруулна гэж журмын хууль хийхэд тэр нь Үндсэн хууль зөрчинө шүү дээ.
Цэц муу Үндсэн хуулийг ч гэсэн хамгаална гээд хүчингүй л болгох байхгүй юу. Энэ бол мөнгө зарсан хоосон ажил. Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед энэ хуулийг боловсруулах гэж ажиллаад Үндсэн хуулийн асуудал руу ороод болохгүй байна гэж ярьж байсан. Ямар ч хууль гаргахад Үндсэн хуультайгаа зөрчилдсөн асуудал босож ирээд болохгүй байх.
-Одоо Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа. Энэ тухай сонирхсон уу?
-Сонгуулийн тогтолцоо гэвэл зөндөө юм бий. Би УИХын сонгуулийн холимог тогтолцооны нэгэн хувилбарыг санал болгосон байгаа. Бие даасан шинжээч, профессор, ХБНГУ-ын иргэн Ноолэн гуайн саналыг тодруулсан юм. Энэ бол миний сайн дураараа хийдэг ажил л даа.
Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд нэг сайн хувилбар хийгээд оруулчих хэрэгтэй. Улс төрийн намуудын төлөвшил үүнийг дагаж явагдана. Ер нь сонгуулийн хуудсанд олон удаа гар хүрэх нь их хэцүү. Тоолоход ч хэцүү, муу зүйл хийж буй хүмүүст өгөөш болдог.
Олон мандаттай тойрог гэхээр олон тэмдэглэгээ хийнэ, түүний дүнг нэгтгэнэ гээд механик ажил ихтэй. Хууль ойлгомжтой, саналын хуудсыг тоолоход хялбар, цэгцтэй байх ёстой. Миний хувилбараар бол намууд дотроо 50-иас ихгүй хүний нэрсийн жагсаалтыг дэс дараалж гаргана.
Түүнээс 26-г нь шууд сонгоно. Өөрөөр хэлбэл, суудлаа эхнээс нь хуваарилна гэсэн үг. Жагсаалт нь нийтэд ил байна. Саналын хуудсан дээр нэг хүний л төлөө саналаа өгнө. Өөрөөр хэлбэл дүүрэг, аймаг бүхэн нэг мандаттай, нэг тойрог л байна гэсэн үг. Намын гишүүний төлөө өгсөн саналыг намд нь тооцно. Тэгэхээр амархан. Хамгийн олон санал авсан нэг хүн шууд сонгогдоно.
Тэгээд намын саналуудыг бөөгнүүлж улс даяар нэгтгээд хэдэн суудал ногдохыг намуудад хуваарилна. Намуудад эхнээс нь суудлаа өгнө. Эмэгтэйчүүдийн асуудлыг амархан шийдэж болно. Нөхөн сонгууль явуулахгүй. Жишээлбэл, намын жагсаалтыг эхнээс нь дараалсан гуравт бүрт дор хаяж нэг эрэгтэй, нэг эмэгтэй орсон байна. Энэ чинь эмэгтэйчүүдийг дэмжих санаа юм.
-Ингэх хэрэгтэй юм уу. Чадалтай бол өрсөлдөөд л гараад ирнэ биз.
-Мөнгөгүй учраас дийлдэгг үй гэдэг юм. Бас бүгдээрээ эмэгтэй болчих гээд байж болно. Тэгвэл эрэгтэйг ч бас хамгаална.
-Нөхөн сонгууль явуулах шаардлагагүй гэлээ. Автоматаар шууд арын хүн сонгогдоод ороод ирнэ гэсэн үг үү?
-Тэгнэ. Нөхөн сонгууль хийхгүй. Намыг дэмжих бодлого сайн орсон байгаа. Бусад нь орохын тулд намууд идэвхтэй ажиллана. Өөрөөр хэлбэл, хоорондоо өрсөлдөх ч юм уу, жалга довны үзэл багасна.
-Танд баярлалаа. Ярих зөндөө олон сэдэв үлдэж байна. Нэг удаад барахгүй бололтой. Тантай дахин уулзахын ерөөл тавиад ярилцлагаа өндөрлөе.
-Баярлалаа.
Г.Өлзийсайхан