УИХ-д анх удаа нэр дэвшин сонгогдсон залуусын нэг нь Хишигдэмбэрэлийн Тэмүүжин. АН-ын нарийн бичгийн даргаас УИХ-ын гишүүн болсон тэрбээр хүний эрх, хууль зүйн салбарын шинэчлэлийн талаар багагүй зүйл хийж буй. Энэ удаа “Хүмүүс” буландаа түүнийг урьж ярилцлаа.
-Төр барилцаж, эх орныхоо эрх ашгийн төлөө явж буй таны тухай эхлээд сонирхмоор байна. Түүнээс гадна удам угсаа, нутаг ус, аав ээжийн тань тухай хүмүүс төдийлэн мэддэггүй?
-Би Төв аймгийн Зуунмодын хүүхэд л дээ. Аав маань намайг таван настай байхад бурхан болсон юм. Ухамсарт сэтгэлээр би аав гэж дуудаж үзээгүй хүн. Ээж маань гурван хүүхэдтэй үлдсэн дээ. Миний ээж А.Дариймаа эмч мэргэжилтэй, олон жил Зуунмод сумын эмнэлгийн боловсон хүчнээр ажиллаж байгаад 2007 онд бурхан болсон.
Би хоёр дүүтэй. Нэг нь хуульч, нөгөө нь бусдын адил эгэл бор амьдралтай. Социалист системийн үед хү мүүсийг амрах завг үй ажил луулдаг байлаа. Ээж маань сонин уншлага, лекц, ам ралтын өдрөөр бүх нийтийн коммунист субботник гээд амсхийх завгүй гүйдэг байж.
Зөвхөн миний ээж биш л дээ. Тэр үеийнхэн бүгд адил. Би айлын том хүүхэд болоод ч тэр үү асуудлыг өөрөө шийддэг, дүү нартаа зааж сургадаг байлаа. Ойр орчныхон маань манайхыг Тэмүү жингийнх гээд нэрлэчихнэ. Ер нь багаасаа бие даасан хүүхдүүд дээ, бид. Ээждээ туслах гээд хувцас угааж байснаа тод санадаг юм. Ээждээ туслах санаатай, цагаан цамцыг нь хэрэндээ л сайн угаагаад тавьчихлаа.
Хатсан хойно нь хартал шав шар болчихдог байгаа. Ээж маань хараад уйлж байсан юм. Бодвол тэр үед ээжийн минь цайны ганц л байсан байх. Үүнээс хойш юмыг сайн угаах гүй бол ийм болдог гэсэн бодол толгойд хадаастай болж, маш сайн угааж сурсан. Эхнэр авсан хойноо ч хувцас хунараа өөрөө угаадаг байсан шүү
-Одоо өөрөө угаадаггүй биз дээ?
-Ажил амжихгүй болохоор угааж чадахгүй л байна. Би арван жилээ Төв аймагт дүүргэсэн. Завсар нь хотод ч сурч байлаа. Манай аавын аавынх хотод байсан болохоор би хааяа нэг ирдэг байлаа. Ирэхдээ хүндтэй хүн болчихно оо. Өвөө маань дагуулаад л Их дэлгүүрээс хүссэн болгоныг минь авч өгнө. Нэг л их хүндтэй хүн, үлгэрийн юм шиг газарт байж байгаад буцдаг байлаа. Өвөө хуульч хүн байсан болохоор надад нөлөөлсөн байх. Харин манай нөгөө өвөө их чанга хүн байсан юм. Тэр хүн надад хуульч хүний олон зан чанарыг сургасан гэж боддог.
-Нутгархах үзэл манай улсад дэндүү газар авчээ. Харин Төв аймгийнхан болон нийслэлийнхэнд энэ үзэл харьцангуй бага мэт санагддаг.
-Төв аймгийнханд тийм үзэл бараг байхгүй шүү. Хот суурин газарт ойр болоод ч тэр үү нэг их тоодоггүй. Манай нутгийн хүн гээд мэндтэй л байхаас учиргүй нутгархаад уулзаж учраад байдаггүй. МУИС-д багшилж байхад шалгалт шүүлэг дууссаны дараа оюутнууд “Би танай Төв аймгийнх” гэж л байдаг юм. Би тэрийг мэдээд ч яах билээ. Тийм биз дээ.
-Сонгуулийн дараа гишүү- дийн туслах гээд хэсэг хөдөөний хүүхэд ирэхэд сэтгүүлчид баахан сандарсан?
-Яасан, юм мэдэхгүй байсан уу?
-Тэгсэн. Компьютерийн талаар “А” ч үгүй хүмүүст утсаар тэр товчоо дараад ингэ гээд л зааж гарсан. Нутгийн хүүхдээ авч байгаа нь тэр гэсэн. Төрийн ажилд ингэж хандаж боломгүй санагдсан. Таны туслах Төв аймгийнх уу?
-Тухайн үед тийм яриа гарч байсан. Одоо дээрдээ биз дээ. Тухайн хүн хэний, хаанахын хүүхэд байх ер нь ямар хамаатай юм бэ. Хүн чадаж, мэдэж байхад хангалттай.Би ихэвчлэн өөрийн шавь нараар туслахын ажлаа хийлгэдэг. Тэднийг хэн болох, мэдлэг чадвар нь ямар гэдгийг мэдэж байгаа болохоор ажиллахад амар байдаг юм. Би өөрөө сургаж, боловсрол олгосон хүн гэдэг өөр л дөө.
-Та улс төрд гарч ирсэн “битүү морь” шүү дээ. Олонд танигдаагүй хүн улс төрд гарч ирнэ гэдэг амаргүй даваа байсан байх. Та өөрийгөө сонгогдоно гэдэгт хэр итгэлтэй байсан бэ?
-Мэдээж итгэлтэй байлгүй яахав. Улс төрд орох хэд хэдэн шалтгаан надад байсан.Юуны өмнө би шинэ зуунд ажиллаж амьдрах хүн учир шударга үнэнийг тогтоож, гэрэл гэгээтэй нийгэмд бусдыг дагуулах сонирхол байсан. Багш байхдаа шударга ёс, эрх тэгш байдлын талаар ярьж байхад нэг оюутан “Та энэ танхимд ийм зүйл яриад байдаг. Гэтэл цонхны цаана гарахад тэр шударга ёс энэ тэр чинь хаана байгаа юм бэ.
Харин ч шударга байх нь хамгийн тэнэг хүний шинж”гэж шүүмжилсэн. Ингээд л зааж, сургаад байгаа зүйлээ би яаж нийгэмд, улс орондоо хэрэгжүүлэх вэ гэдэг бодол надад төрсөн. Түүнээс гадна Б.Чимид багш хичээл заахдаа “Тийм байсан зүйлийг ийм болголоо. Ингэж өөрчилж, хийж чадсан” гэж ярьдаг. Харин би ийм байвал мөн сайхан аа гээд л яриад, мөрөөдөөд байх жишээтэй. Улс төр бол миний мөнхийн суудал гэж би хардаггүй.
Тиймээс ирээдүйд би “Багш нь ийм өөрчлөлт хийгээд ийм амжилтад хүрсэн” гэж яриад, оюутнууддаа заагаад суумаар байна. Хамгийн сүүлд нь миний хувийн амбиц байна. Миний хүүхэд, хойч ирээдүй маань айдастай, алхам бүртээ худал хуурмаг зүйлтэй тулж амьдрах ёсгүй шүү дээ. Тэднийхээ ирээдүйн төлөө би мэддэг чаддаг бүхнээ зориулах учиртай.
ЗАСГИЙН ГАЗАР ЭХЛЭЭД ХУУЛИА БИЕЛҮҮЛДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ
-УИХ-ын гишүүний ажлын үзүүлэлтийг дүгнэх зүйлийн нэг нь хууль санаачлан батлуулах. Саяхан таны санаа - чилсан “Сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэ - мэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг бүхэлдээ орчуулгын шинжтэй, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албаны тухай, Авлигын эсрэг, Эрүүгийн байцаан шийтгэх зэрэг бусад хууль тогтоомжтой нийцэхгүй байна гэж Засгийн газар үзсэн байна лээ. Уг нь өөрчлөх шаардлагатай хуулиуд. Та дахиж боловсруулаад хэлэлц үүлнэ биз дээ?
-Орчуулгын шинжтэй гэх мэт зүйл ярьсан юм шиг байна. Эдгээр хуулийн төслийг УИХ-д өргөн барьчихсан. Засгийн газар хуулийн төсөл хүлээн аваад 14 хоногийн дотор хариу мэдэгдэх учиртай. Гэтэл Засгийн газар гурван сарын дараа тийм тайлбар өгч байгаа юм. Эхлээд хуулиа биелүүлдэг болох хэрэгтэй Засгийн газар. Хууль зөрчсөн учир би дараагийн арга хэмжээг авч УИХ-д өргөн барьсан.
Социалист сэтгэлгээгээр ардчилсан хууль гаргадгаа болих хэрэгтэй. Өнөөдөр ХЗДХЯ ажлаа хийхгүй байна шүү дээ. Шинэчлэл өөрчлөлтийг мэдрэхгүй, өөрсдийгөө бөөцийлс өн, огт ажилгүй биш гэхдээ ажил хийж байгаа дүр эсгэсэн, суудлын төлөө тэмцдэг хүмүүсээр дүүрч.
Санаачилсан хууль нь байгууллагын эрх үүрэг, хийж гүйцэтгэх ажлын талаар л бичсэн байхаас энэ хууль иргэнд, нийгэмд хэрхэн яаж тусах, эерэг ба сөрөг талыг нь огт тооцоолдоггүй. Өөрөөр хэлбэл байгууллагын тухай л хууль гаргаад уджээ. Цахилгаан үйлдвэр лэх нэг хэрэг. Харин түгээхэд дэд бүтэц гарцаагүй хэрэгтэй шүү дээ.
Түүнтэй яг ижил хууль боловсруулж гар гаж болох ч түүний дэд бүтцийг шийдэхгүй орхигдуулсаар байгаа юм. Эрх чөлөөт, ард чилсан нийгэмд социа лист нийгмийн үеийн хуульд хэрэглэдэг байсан үг хэллэг, нэр томъёо огт таарахгүй, үзэл санааг нь ч гүйцэд илэрхийлж чадахгүй байгаа нь харагдсаар байна. Хэдий болтол бид хуучин хуульд баригдан, өөрөө ч тайлбарлаж чадахгүй нэр томъёогоор эрх зүйн мэдлэггүй ард түмнээ айлган сүрдүүлэх ёстой гэж.
Өнөөдөр цагдаагийн тухай хуулийг цагдаагийнхан өөрсдөө боловсруулж байна. Мөн прокурорын хууль ч ялгаагүй. Тэд өөрсдийгөө ая тухтай, ачаалал багатай, эрх мэдэлтэй байх хууль л санаачилна биз дээ. Тийм ч байгаа. Иргэдээ яагаад бодохгүй байгааг хараад сууж чадахгүй. Үүнийг өөрчлөх цаг нь болсон. Одоо эргээд нэг хар л даа. Хууль зүйн салбарт ямар өөрчлөлт, дэвшил гарсан юм бэ. Аливаа асуудлыг цогцоор нь харах хамгийн чухал. Энэ хуулийг өөрчлөх ёстой, ийм зүйл заалт хэрэгтэй гээд салгаж, өөрчилсөн болсоор ямар ч уялдаа холбоогүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн хуулийн зүйл заалт их байна. Үүнийг цэгцэлж өөрчлөх хэрэгтэй.
ХЗДХЯ бодлогогүй ажилласны гай ийм байдалд хүргэж байгаа юм. Цагийг сайхан болгоё гээд том, алтан зүү хийдэггүй биз дээ. Өөрт таарч тохирсон эд ангитай байж цаг зөв ажилладаг. Өнгөрсөн хорин жилд өөрчлөлт хийх гэж оролдсон боловч зэрэмдэглээд л орхилоо. Хууль бичдэг техникээ өөрчлөх гарцаагүй шаардлагатай байна.
-Гишүүд биенээ элдвээр хэлж, зарим үед гар зө рүүлэх нь бий. Ц.Нямдорж гишүүн та хоёр ч гөлөг, нохойдоо тулаад авсан шүү. Хууль зүйн сайд уг нь шударга хүн гэлцэх юм билээ. Харин өөрчлөлт шинэчлэлтийг хү лээн авахдаа хойрго гэх үгийг салбарын ажилтнууд нь хэлдэг юм?
-Шударга, өөрийнх нь ярьдаг жудагтай хүн гэдэг талаар би мэдэхгүй юм байна. Хэрвээ мэдлэг чадвар нь дутагдаж байгаа бол зайгаа тавиад өгөх хэрэгтэй. Энэ хүн сүүлийн арав гаруй жил хууль зүйн сайдаар ажиллалаа. Дунд нь ганц нэг жил завсарласан байх.
Юу хийж бүтээж, юу өөрчлөв. Хэрвээ цаг үедээ нийцсэн өөрчлөлт хийсэн бол өнөөдөр Монголын нийгэм авлигад идэгдэн, иргэн нь шударга ёс гэдгийг мартах шахсан байна гэж үү. Романтик хортон гэж байдаг даа. Эрүүл саруул ухаанаар нийгмээ харж, зөв зоригтой өөрчлөлт хийх хэрэгтэй. Ойлголтын зөрүү маш их байгаа. Үүнийг цэгцлэх, нэгтгэхэд олон ажил хийх хэрэгтэй. Ц.Нямдорж гишүүн бидний хувьд үзэл санааны өөрчлөлтөөс үүдэн маргадаг, би чи дээ тулдаг. Гэхдээ хувь хүний хувьд муу санах зүйл байхгүй.
ХҮН ЧАНАРААР БҮХ АСУУДАЛД ХАНДАЖ БОЛДОГГҮЙ
-Таныг хараад байхад дуугүй, долоо хэмжиж нэг огтолдог хүн шиг санагддаг. Хүн чанар үгүй болж гэх нь бий. Таны бодлоор иргэний хүн чанар, УИХ-ын гишүүний хүн чанар хоёрт ялгаа байна уу?
-Би багшлахын хажуугаар шинжлэх ухаан, судалгааны ажилд олон жилийг зориулсан. Тиймээс ч аливаа асуудалд ул суурьтай хандаж, шинжлэх ухааны үндэстэй шийдвэр гаргахыг хичээдэг. Бүхнийг хүн чанараар шийдэж болохгүй л дээ. Хүний хувьд би гэмт хэрэг хийсэн хүнийг хараад яана даа гээд өрөвдөж болно.
Харин хуульч хүний хувьд түүнийг өрөвдөж болохгүй. Тохирсон шийтгэлийг нь оногдуулах ёстой. Өмгөөлөл явуулж байгаа бол тэр хүн ноцтой гэмт хэрэг үйлдээд, миний зэвүүцлийг төрүүлж байгаа ч би хуулийн дагуу өмгөөлөл үзүүлэх учиртай.
Энэ бүгдээс харахад хүн чанараар бүх асуудалд хандаж болохгүй байгаа юм. Хөдөө орон нутагт малчид зудад нэрвэгдээд хүнд байгаа нь үнэн. Гэхдээ би хүнд биш ямаанд мөнгө өгч чадахгүй. Хүн амынх нь талаас илүү хувь нь амьдарч байгаа нийслэлд хүүхдийн эмнэлэггүй дүүрэг байна.
Энэ асуудлыг шийдмээр байна шүү дээ. Тэгэхээр хөдөөгийнхөн намайг хүн чанаргүй л гэх байх. Миний нэг зан чанар бол жүжиглэж чаддаггүй юм. Сая төсвийн хууль хэлэлцэх явцад олон хүн “Арай ч болохгүй ээ. Үүнийг батлахад хэцүү байна” гэж ярьж байснаа кноп дарахад би л ганцаараа эсэргүүцсэн байна лээ. Би асуудалд шинжлэх ухааны үндэстэй ханддаг болохоор дуугүй мэт харагддаг байхыг үгүйсгэхгүй.
-УИХ-д багийн тоглолт бас чухал. Та багаасаа ганцаараа зөрөөд байх нь хэр амжилт авчрах бол?
-Би нэг л багтай байдаг. Өөрөөр хэлбэл багаа байн байн сольж, жүжиглэж чаддаггүй. Энэ зан чанар улс төрд халтай бололтой. Зарим гишүүн үзэлцээд би, чи дээ тулчихаад “Өвгөөн уучлаарай, санаандгүй хэлчихлээ” гэх нь бий. Би тэгж чаддаггүй нь зарим хүний дургүйг хүргэдэг байх.
-Шүүхийн шинэтгэл гэж их ярих болж. Туршлагатай хуульчид болон одоо хууль хяналтын байгууллагад ажил - лаж байгаа хүмүүс цаг даагаас мөрдөн байцаах газрыг сал - гаж, бие даасан байгууллага болговол том шинэчлэл тэр болно гэх юм. Та хуульч хүний хувьд шүүхийн шинэчлэлийг хэрхэн яаж хийх ёстой гэж боддог вэ. Ерөнхийлөгч их ярьдаг ч, хийж буй ажил нь одоогоор нийгэмд мэдрэг - дэхгүй л байна?
-Би дээр асуудлыг цогцоор нь харах тухай ярьсан. Мөрдөн байцаах албыг бие даасан байгууллага болгон өөрчлөх тухай асуудал шинэчлэлийн нэг гуя нь байгаа юм. Өнөөдөр шүүх байгууллагын бүтэц засаг захиргааны нэгжид хуваагдан үйл ажиллагаа явуулж байна. Үүний оронд тойргийн системд шилжих учиртай.
Шүүх байгууллага нь тойргийн зохион байгуулалттай болчихвол хяналт тавих прокурор, мөрдөн бай цаах байгууллага дагаад аяндаа салаад явчихна. Ингэхээр мөрдөн байцаах, хэв журмын алба хоёр сална. Тойргийн системд шилжээд ирэхээр мөрдөн байцаах албаны хэрэгцээг Засгийн газар даагаад, хэв журам сахиулах цагдааг орон нутгийн засаг захиргаа нь хариуцаад явна.
-Б.Хурцын хэрэг гээд л баахан шуугиж байна. Энэ асуудлаас улбаатай Д.Энхбат агсан болон түүний өмгөөлөгч Ч.Санжаасүрэнгийн асуудалд Хууль зүйн байнгын хороо анхаарлаа хандуулж л байгаа байх?
-Хууль зүйн байнгын хороонд өмгөөлөгч Ч.Санжаасүрэн, Д.Энх бат агсны дүү Д.Баяраа нар гомдол гаргасан. Хүний эрх хэрхэн зөрчигдсөн талаар Хүний эрхийн үндэсний ко мисст асуулга явуулсан. Одоо хариу нь ирж байгаа. Ажлын хэсэг байгуулаад ажиллаж эхэлсэн. Ардчилсан нам маань Засгийн газар руу хальтраад байгаа. Түүнээс гадна Б.Хурц хоёр намд нүүртэй хүн юм билээ. Гэхдээ хүний эрхийн асуудлыг ярьж, шийднэ гэдэгт итгэлтэй байгаа. Намын зүгээс ч анхаарч үзэх ёстой гэж бодож байна.
-Миний бодлоор цаазаар авахаас татгалзах нь зүйн хэрэг ч одоохондоо Монголд цаг хугацаа нь болоогүй юм шиг санагдах юм. Таны бодлыг сонирхож болох уу?
-Ямар цаг гэж. Цаазаар авах ял хэзээ ч ард түмэнд хэрэгтэй, ашигтай байдаггүй юм.
-Өчүүхэн маргааны тө- лөө өс хонзон санаж гэр бүлээр нь шатааж байгаа хэрэгтэнд цаазаар авах ял оноох ёстой биш үү. Өнөөдөр монголчуудын дийлэнх нь ядуу, бухимдалтай байна. Тиймээс ч онц ноцтой гэмт хэрэг гарсаар байгаа гэж би боддог. Ухамсар нь арай өөр болсон үед энэ шийдвэрийг гаргах ёстой санагдах юм?
-Хэн ард түмнээ ухамсар дорой болгосон юм бэ. Яагаад ард түмнээ ийм ядуу дорой байлгаад байгаа юм бэ. Тэдний ухамсрыг дээшлүүлэхийн төлөө юу ч хийхгүй байгаатай шууд холбоотой. Түүх сөхөөд нэг хараарай. Цаазаар авах ялыг монголчууд тусгаар тогтнолоо олоод шууд халсан байдаг юм. Гэтэл коминтерн орж ирээд монголчуудыг монголчуудаар нь алуулж эхэлсэн. Гарамгай сэхээтнүүдийг нь, улстөрчдийг нь хөнөөсөн хэлмэгдүүлэлт эндээс эхэлсэн. Цаазаар авах ялыг өөрчиллөө гээд гэмт хэрэгтнийг шууд сулла гэсэн үг биш шүү дээ. Тэдэнд тохирсон ялыг эдлүүлсэн хууль мөрдөгдсөөр байх болно.
МАНАЙ ГЭР БҮЛИЙНХЭН НАЙЗУУД
-Та амралтын цагаа гэр бүлтэйгээ өнгөрөөж чаддаг уу. Гэр бүлд амралтаа өнгөрөөх хэв маяг тогтсон байдаг. Танай гэр бүлийн хүн ямар ажил эрхэлдэг вэ?
-Одоо эргээд харахад гэр бүлтэйгээ өнгөрөөсөн цаг хугацаа их бага юм билээ. Цаг зав л гарвал гэр бүлтэйгээ, хүүхдүүдтэйгээ өнгөрөөхийг хи - чээдэг. Манай гэр бүлийн харь - цаа арай өөр л дөө. Найзуудын харьцаа давамгайлдаг. Манай хүүхдүүд юу санаснаа хэлнэ, ярина. Хүүхдүүдээ тийм байлгах нь бие даасан, өөрийн үзэл бодолтой болоход нь илүү ойр гэж би боддог.Хүүхдүүд намайг сургууль дээрээ аваачих, хамт явах дургүй гээд л хэлж байдаг юм. Манай эхнэр одоогоор ажил хийгээгүй. Бид арван жилийн нэг анги л даа. Хуульч мэргэжилтэй.
-Яагаад хамт явах дургүй байдаг юм бол?
-За мэдэхгүй л дээ.(инээв)
-Манайх танай хажуу талын орц л доо. Та ойрд харагдахгүй байна. Танайхыг хауст амьдардаг болсон гэх юм?
-Юун хаус байхав дээ. Ма найх нэг давхарт байсан. Долдугаар сарын 1-ний үйл явдлаас хойш таван удаа цонхоо хагалуулаад хажуу байрандаа сольж давхараа дээшлүүлсэн.
-Гишүүдийн цалин хэд юм бэ. Хүүхдүүд чинь том болсон юм билээ. Та өөрийн гэсэн бизнесгүй болохоор цалин чинь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэг үү?
-Том охин 17 настай. Зургаан зуун мянган төгрөг байсан одоо 30 хувь нэмэгдээд 780 мянга орчим болж байгаа байх. Цалингийн картыг би биш эхнэр л эзэмшдэг. Заримдаа бензиний мөнгө эхнэрээсээ гуйдаг л юм. Би бизнестэй хүн. Судалгааны ажил захиалгаар хийдэг ТББ-тай. Судалгааны ажлаа өөрөө хийхг үй болохоор тэр байгууллагын мөнгө амьдралд нэмэрлэх орлого болохгүй л байна.
-Гишүүд ганган, үнэтэй брэндийн хослол өмссөн харагддаг. Та брэндийн хувцас авдаг уу?
-Өмсөлгүй яахав. Гэхдээ брэндийн биш дэлгүүрээс брэндийн хувцас аваад л өмсчихдөг. (инээв) Хороололд тийм дэлгүүр зөндөө л байдаг шүү дээ.
-Та 2010 онд нэр дэвшинэ биз дээ?
-Муу хүнд боломж олгох хэрэггүй гэсэн үг байдаг даа. Өөрийн эхлүүлсэн ажлаа дуусгах хэрэгтэй байна.
Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.