
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өчигдөр тохиож, өнгөрлөө. Харин монголчууд энэ өдрийг эх, үрсийн баяр хэмээн нэрлэн, өргөн тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл эл өдөр гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 99 дуудлагыг цагдаагийн байгууллагад ирлүүлжээ. Цагдаагийн ерөнхий газрын дуудлага хүлээн авах 102 дугаарт өчигдөр зөрчлийн 1059, гэмт хэргийн 44, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 59, согтуугаар автомашин жолоодсон 83 дуудлага бүртгэгджээ. Мөн 137 хүн эрүүлжүүлэх байранд "саатсан" хэмээн Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвөөс мэдээлэв.