
2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд дүүрэг тус бүрт сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах чиглэлийг нийслэлийн Засаг дарга өглөө. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хогийн сав нэмж байршуулж, хулгайд алдах болон эвдэж, гэмтээхээс сэргийлж эзэнтэй болгох, хог хаяхгүй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалах, цэвэрлэхийг үүрэг болголоо.