
Төв аймгийн Эрдэнэ Сумын нутагт орших Дэлийн үзүүрийн-Өлийн гармын ойролцоо хоёр иргэн усанд осолдсон байж болзошгүй гэх дуудлагыг өнөөдөр 06.10 цагт Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирүүлжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 09.46 цагт ослын газраас гурван километрийн зайнаас 38 настай, эрэгтэй усанд осолдож нас барсан байсныг олж, цогцсыг гаргасан гэнэ. Мөн тус газраас 500 метрийн зайнаас 10.05 цагт 63 настай, эрэгтэй цогцсыг гаргажээ. Улдмаар Төв аймгийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн хэмээн нийслэлийн Онцгой байдлын газрын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.