
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, “Вакцинжуулалт эхлээгүй байхад ахмад настнууд халдвар авдаг байсан бол одоо залуучууд хамгийн өндөр халдвар авч байна. Энэ нь вакцинжуулалтад сүүлд хамрагдсантай холбоотой. Тийм учраас бодит байдалтай эвлэрэх хэрэгтэй. Ялангуяа 15-24, 25-35 насныхан хамгийн их хөл хөдөлгөөнтэй байгаа тул анхаарал хандуулах шаардлагатай байна.
Вакцинжуулалтын үр дүн зургадугаар сарын 15-наас мэдэгдэж эхэлнэ. Долдугаар сарын 1-н гэхэд вакцинжуулалт дуусна. Тэгэхээр ДЭМБ болон вакцинжуулалтын үйлдвэрүүдтэй хамтарч ажиллан хүүхэд залуучуудаа вакцинжуулах ажлыг эрчимжүүлэн, сурталчилж таниулх нь хамгийн чухал.
Сонгууль болон хатуу хөл хорио тавигдсантай холбоотойгоор халдварын тоо нэмэгдэж байна. Зургадугаар сарын 15 гэхэд энэ шок арилна. Намар гэхэд вакцины үр дүн гарна гэсэн эрдэмтдийн тооцоо судалгаа гарсан. Хэрэв халдвар нэмэгдвэл хатуу хөл хорио тавих нь эдийн засагт асар хортой тул шаардлагатай бол хэсэгчилсэн хөл хорио тавихаас өөр гарцгүй” гэлээ.