
УОК-ын шуурхай штабаас цар тахлын нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийлээ. Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Хөл хорио тогтоохгүй. Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабт ажиллах үеэр хэсэгчилсэн хөл хорио тогтооно хэмээсэн. Энэ нь нийслэлд хөл хорио тогтооно гэсэн үг биш. Одоогоор улаан түвшин хэмээн нэрлэгдээд буй голомт болсон зарим аймаг, сум хооронд зорчих хөдөлгөөнийг хаасан байгаа. Увс болон Төв аймгийн зарим сумд халдварын тоо нэмэгдэж байгаа учир орох, гарах хөдөлгөөнийг түр хаасан. Хэрэв шаардлагатай бол эл хориог сунгана хэмээн Ерөнхий сайд мэдээлсэн юм. Энэ нь нийслэлд хэсэгчилсэн хөл хорио тогтооно гэсэн үг биш" хэмээн мэдээлэв.