
Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хил нээхтэй холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр, " Манай улс зургаадугаар сарын 1-нээс хилээ албан ёсоор нээсэн. Одоогийн байдлаар 10 улстай хилээ харилцан нээхээр болсон. Бусад түгээмэл зорчдог улсуудтай дипломат харилцаа тогтоогоод явж байна. Гадаадаас ирэх иргэд заавал давтан тунг хийлгэсэн байх ёстой гэсэн шаардлага тавихгүй. Хэрэв давтан тунгаа хийлгээд 14 хоносон бол долоо хоног тусгаарлана. Харин мутаци илэрсэн улс орноос ирэх иргэдийг 14 хоног тусгаарлана" гэв.