
Нийслэлийн Засаг даргын удирдамжийн дагуу Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан хашлага, барилгыг буулгаж байгаа билээ. Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн яамныхан хашаа, хаалтгүй болох дээрх аяныг дэмжин өөрсдийн санаачилгаар хашаагаа буулгажээ. Тодруулбал, тус яамныхан барилгынхаа урд талын хашааг буулгаж, явган хүний замыг өргөтгөсөн байна. Мөн гэрэлтүүлэг хийх зорилгоор нарны зай байршуулжээ.