
Израилын зургаа дахь Ерөнхийлөгчийн хүү Ицхак Херцогийг парламент нь тус улсын 11 дэх Төрийн тэргүүнээр сонголоо. Лейборист намын удирдагч асан түүнийг 120 гишүүний 87 нь дэмжжээ. Түүний өрсөлдөгч Мириам Перец 27 санал авсан байна. Парламентын засаглалтай учир тус орны Ерөнхийлөгч ёслолын үүрэг гүйцэтгэж, Ерөнхий сайд нь улсаа удирддаг юм. И.Херцогийн Ерөнхийлөгчөөр ажиллах долоон жилийн хугацаа ирэх сарын 9-нд эхлэх аж. Өдгөө 60 настай, хуульч тэрбээр Израилын Төрийн тэргүүнээр 1983-1993 онд ажиллаж байсан Хаим Херцогийн хүү. Ерөнхий сайд Ариэль Шароны Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга, 2005-2011 оны яамд удирдсан Ицхак Херцог 2013- 2018 онд Лейборист намын тэргүүн байсан бол сүүлийн үед “Сорнут” агентлагийг удирдаж байна.