
Улсынхаа имижийг сайжруулж, анд нөхдийн хүрээг өргөжүүлэхийг БНХАУ-ын дарга Си Зиньпин хүсэж байна. “Xinhua” агентлагийн мэдээлснээр тэрбээр Коммунист намынхаа өндөр албан тушаалтнуудтай уулзахдаа улс орноо итгэл хүлээсэн, тааламж - тай, нэр хүндтэй болгох нь чухлыг тэмдэглэжээ. Энэ нь Хятадын дипломат харилцаанд өөрчлөлт, ахиц дэвшил гарахыг илтгэж буй. Тус улс дэлхийн том гүрнүүдтэй харилцаа муудсан энэ үед Си Зиньпин ийм мэдэгдэл хийсэн нь ажиглагчдын анхаарлыг татжээ. Шинжаан-Уйгурын исламын шашинт цөөн - хийн эрхийг зөрчсөн, Хонконгийн ардчил - лыг дэмжигчдэд дарамт шахалт үзүүлсэн зэ - рэг асуудлаар Хятад улс шүүмжлэлд өртсөн юм. Мөн “Ковид-19” Хятадын лабораториос үүдэлтэй, эсэхийг шалгах гэсэн АНУ-ын мөрдлөгийг улс төрийн манипуляц хэмээн урд хөрш буруушааж байв. Си Зиньпин 2012 онд төрийн эрхэнд гарснаас хойш Хятадын гадаад бодлого илүү хатуу, дотооддоо дарангуйллын дэглэмтэй болсон гэж шинжээчид үзэж байна.