
Он гарснаас хойш найман аймгийн 15 сум, нийслэлийн гурван дүүрэгт 24 удаа усны осол гарч, 18 хүн амиа алджээ. Тэдний тав нь хүүхэд байсан аж. Хамгийн сүүлд энэ сарын 2-нд Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр багийн ну - тагт 38, 63 настай хоёр иргэн усанд осолдсоныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй үйлдэл, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос үүджээ. Мөн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс гол, усанд орсноос шалтгаалсан нь цөөнгүй гэнэ. Цаг уур, орчны шинжилгээний гараас мэдээлснээр Ерөө, Идэр, Халх, Ховд, Түргэн зэрэг голын ус үерийн түвшнээс 5-50 см-ээр давжээ. Мөн өчигдрөөс Сэлэнгэ мөрний усны түвшин зарим хэсэгтээ 5-10 см-ээр нэмэгдэж, үерлэсэн байна. Тиймээс иргэд гол, мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа сэрэмжтэй байх, хүүхдээ усны ойролцоо тоглуулахгүй байхыг анхааруулав. Түүнчлэн хот хооронд автомашинаар зорчихдоо баталгаатай гүүр, гармаар гарч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө. Нийслэлийн Онцгой байдлын газрынхан өнөөдрөөс завьт эргүүлүүд ажиллуулж эхлэх аж.