
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7500 хүнээс шинжилгээ авахад 1288 эерэг тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр манай улсад нийт батлагдсан тохиолдол 65 266 болов. Харин 185 иргэн эдгэрч, нийт эдгэрсэн тохиолдол 53 780 болсон бол 5349 хүн гэрээр эмчилгээ хийлгэж байгаа аж. Тэгвэл өнгөрсөн 24 цагийн хугацаанд дөрвөн иргэн амиа алдаж, нийт нас баралт 311 боллоо. Амиа алдсан дөрвөн иргэн 8-62 насных байсан гэнэ. Одоогоор хөнгөн хэлбэрийн 3430, хүндэвтэр 1765, хүнд 475, маш хүнд 132 хүн эмчилгээ хийлгэж байна.