
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тавдугаар сарын 26-наас эхлэн Алдарт эхийн одон, төрийн дээд одон, медаль гардуулж эхэлсэн. Нийт 10.843 ээжид одон гардуулахаас 4224 нь орон нутгийнх аж. Сүхбаатарын талбай сүүлийн 10 хоног олны хөлд дарагдаж, мянга мянган ээж төрийн тэргүүнээсээ одон гардлаа. Энэ нь цар тахлын үед олны шүүмжлэлийг багагүй дагуулсан бөгөөд шагнал гардуулах үйл ажиллагаа өнөөдөр дуусах гэнэ.
Хөл хорио бүрэн тавигдаагүй, бага насны хүүхдүүд вакцинд хамрагдаагүй энэ үед ийнхүү өдөр бүр шагнал гардуулж, олон нийтийг цуглуулсан нь халдвар нэмэгдэх эрсдэл бий болох вий гэсэн сэрэмжийг дагуулаад байсан юм.