
Өнөөдөр гадаа 9 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
6 дугаар сарын 7-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 158 дахь өдөр бөгөөд он дуусахад 207 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 9 хэмийн дулаан бол шөнөдөө 4 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 27, гоё хүүхэн одтой, улаан нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2655.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.50, юань 383.60, вон 2.26 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цаг- Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
11.00 цаг- Анхан болон давж заалдах шатны, Дээд шүүхийн есөн шүүгчийн авлигын шийдвэрийг нуун дарагдуулахаар хүн хөнөөх захиалга өгсөн талаар иргэн А.Эрдэнэбилэг мэдээлэл хийнэ.
11.30 цаг- Хүний амь бүрэлгэсэн хилс хэрэгт 20 жил хорих ял шийтгүүлсэн хүүгийн ээж Б.Эрдэнэчимэг хэргийг дахин шалгуулах хүсэлт гаргаж, Монгол Улсын ерөнхий прокурорт хандан хэвлэлийн хурал зарлалаа.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Перу улсын Далбааны өдөр тохиож байна.
- 1993 оны энэ өдөр БНСУ-ын алдарт охидын Т-ара хамтлагийн дуучин, жүжигчин Jiyeon мэндэлжээ.
- 2013 онд Калифорни дахь Санта моника коллежийн гадна нэгэн залуу гал нээж, 6 хүний амийг авч оджээ.
- 1990 онд Флоридагийн Орландо хотын "Universal Studios Florida" парк нээгджээ.
- 1975 онд Англид анхны Крикетын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болжээ.