
Нийслэл хотыг хөгжүүлэх "2020-2025 оны үндсэн чиглэл", мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх ажлын хүрээнд том оврын 46 цахилгаан автобусыг шугамын үйлчилгээнд явуулахаар бэлтгэл ажлыг хангасан талаар "Метро девелопмент" группийг үүсгэн байгуулагч Б.Одсүрэн өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Мөн тэрбээр дээрх автобуснуудыг өнөөдөр үйлчилгээнд нэвтрүүлнэ хэмээн мэдээлэв.
