
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай автомашиныг дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хандивлалаа.
Цар тахлын үед иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд дэмжлэг үзүүлж, “Приус-30” маркийн автомашиныг хандивлажээ.
Баянзүрх дүүрэг 28 хороо, 370 мянга гаруй иргэнтэй аж. Хороо бүр дунджаар 10 000-25 000 иргэнтэй гэнэ. Өрхийн эрүүл мэндийн төв өдөрт 300-500 иргэнд үйлчилдэг бөгөөд сүүлийн 10 гаруй жил яаралтай үед ашиглах автомашингүй байсан хэмээн холбогдох албаныхан мэдээлэв.