
Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбороос дэлхийн олон орны багачуудын дунд урлагийн хөтөлбөрөөр нэгтгэж, ардын өв уламжлал, соёлыг дээдлэн түгээн дэлгэрүүлэх, түүгээр бахархах үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий “Мөнгөн хараацай” наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Тэгвэл урлагийг бүтээлчээр ашиглах, шинэлэг санаачилгыг дэмжих зорилгоор Швейцарын хөгжлийн агентлагаас зохион байгуулсан соёл, урлагийн төслийн шалгаруулалтад "Мөнгөн хараацай" цахим урлагийн наадмын төсөл шилдгээр шалгарчээ. Ийнхүү дээрх агентлагаас дэмжлэг авахаар болсон "Найрамдал" цогцолборын ерөнхий захирал Б.Отгонбат өнгөрсөн сарын 31-нд Швейцарын хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурригын хамт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан гэнэ.