
"Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө"-нд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээлийг багтаасан билээ.
Эл зээлийг хаврын ноолуур бэлтгэл, газар тариалангийн үйлдвэрлэл, малчдыг дэмжих гэсэн чиглэлд жилийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар 13.764 малчин, тариаланч, үйлдвэрлэл эрхлэгчид хөнгөлөлттэй зээлд хамрагдаад байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв.