
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.
Тэрбээр, "Иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт үзлэгт хамрагдах боломжоор хангах үндэсний хөтөлбөр боловсруулах чиглэлийг Эрүүл мэндийн сайдад өглөө. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн нэгдсэн мэдээлэлтэй болох нь хамгийн чухал хэмээн үзэж байгаа юм. Монгол Улсын хувь нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны шалтгаант өвчин.
Мөн хоёрдугаар хавдар байна. 2010 онд хорт хавдрын 4,000 гаруй тохиолдол илэрсэн бол 2020 онд 6,000 гаруй болж нэмэгдсэн байна. Шинээр оношлогдсон хорт хавдрын 70 гаруй хувь нь хожуу үедээ оношлогдож байгаа. Иймээс эдгээр хүнд өвчнөөс иргэдээ урьдчилсан сэргийлэх үүднээс насанд хүрсэн иргэдээ жилд нэг удаа эрүүл мэндийн эрт үзлэгт хамруулахаар төлөвлөн ажиллаж байна" гэлээ.