
Үндэсний контентоор дамжуулан зорилтот насны хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, тэдний дундах шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор “Миний хөөрхөн шүдний аялал” төслийг хэрэгжүүлж буй. Эл төслийн хүрээнд "Гүүд Нэйборс" олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас “Миний хөөрхөн шүдний аялал” 25 ангит цуврал, комикс номыг эрхлэн гаргахаар болсон билээ. Тэгвэл өнөөдөр эл номын эхний 10 бүлгийг хэвлэн гаргажээ. Тус байгууллагынхан нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг асрамж, халамжийн 17 төв болон есөн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсүүдэд хандивлалаа.