Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалт өчигдөр болж, өндөрлөлөө. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад 20-24 насныхан хамгийн муу идэвхтэй байв. Харин 65-69 насныхан хамгийн өндөр буюу 76.9 хувь нь саналаа өгчээ. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн 48 дугаар сургуульд байрлах хэсгийн хороонд саналаа өглөө.












