
“НҮБ-ын хязгааргүй үе түншлэл”-ийн асуудлаар уулзалт зохион байгууллаа. Залуучууд, өсвөр насныханд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтууд болон НҮБ-ын Залуучуудын стратегийн хэрэгжилтийг хангахад хувь нэмэр оруулах зорилгоор 2018 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы үеэр “Хязгааргүй үе түншлэл” хөтөлбөрийг зохион байгуулахаар болсон билээ.
Энэхүү хөтөлбөр нь 10-24 насны залуучууд, өсвөр насныханд чанартай боловсрол, сургалт, ур чадвар эзэмшүүлэх, улмаар зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг нь нэмэгдүүлэх зорилготой олон талт хамтын ажиллагаа юм. Уг хөтөлбөрт одоогийн байдлаар 46 улс албан ёсоор нэгдээд байгаа бөгөөд Монгол Улс 47 дахь улс болон, өнөөдөр нэгдэн орлоо.
Уг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ болон тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцох уулзалтыг өчигдөр зохион байгуулав. Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон НҮБ-ынхан олон, ХНХЯ болон Гадаад харилцааны яамны төлөөлөгчид оролцлоо. Уг уулзалтын дүнд талууд хөтөлбөрийг хэрэгжүүлэх Удирдах болон Техникийн хороо байгуулах, суурь судалгаа хийх, зураглал гаргахаар тохиролцов.