
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах консулын долдугаар гудамжинд тэсэрч, дэлбэрэх эрсдэлтэй сум байна гэх дуудлагыг өчигдөр 11.23 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги, Цагдаагийн I хэлтэс, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн алба хаагчид дээрх газарт очиход консулын долдугаар гудамжинд байрлах нэгэн хашааны гадна их бууны 48 мм-ийн сургалтын нэг ширхэг сум байсан гэнэ. Тэсэрч, дэлбэрэх эрсдэлтэй эл сумыг нийслэлийн Онцгой байдлын газрынхан Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ахмад М-д хүлээлгэн өгчээ.