
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөгийг зээлээр олгохоор болсон билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар 15.784 хүсэлтийг шийдвэрлэж, 207.4 тэрбум төгрөгийн зээлийг малчид, тариаланчдад олгосон талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв.
Энэ нь нийт ирүүлсэн хүсэлтийн 73.9, зээлийн хэмжээний 42.4 хувь гэнэ. Нийт зээлийг дотор нь ангилж үзвэл,
Ноолуур бэлтгэлийн 14 аж ахуйн нэгж,
Хаврын тариалалт хийх 316 иргэн, байгууллага,
Малчдыг дэмжих зорилгоор 15.454 хүнд олгожээ.
Зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн 207 нь Улаанбаатарт, 15.577 нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж.