
Манай улсын төв хэсэг буюу газар тариа - лангийн бүс, Улаанбаатарын ойр орчимд хур тунадас элбэг байна. Зарим нутагт хөрсөндөө 50-60 мм усан бүрхүүл тогтон, үерийн түвшинд хүрсэн талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Тэгвэл ийм их хуртай, хэт усархаг байх нь бүх төрлийн таримлын үрсэлгээ, ургацын чанарт ямар нөлөө үзүүлэх талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдэврийн яамныхнаас тодрууллаа. Тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас “Улаан буудайн тариалалт бүрэн дуусаж, соёололтын шатанд шилжсэн болохоор ноцтой асуудал да - гуулахгүй. Харин томоохон голуудын усны түвшин ихсэн, үерийн түвшинд хүрсэн нь төмс, хүнсний ногооны талбайг усанд автуулж, дахин тариалахад хүргэлээ. Тухайлбал, ДарханУул аймгийн Шарын гол суманд 150 га талбайд тариалсан төмс, хүнсний ногооны үр ямар ч хэрэгцээгүй болж, дахин үр суулгаж эхэлсэн. Мөн лууван, манжингийн үрсэлгээг ил талбайд шилжүүлэх ажлыг зарим нутагт хийж байна. Одоогоор өөр аймаг, сумаас тариалалтад нь саад учирсан, талбай нь усанд автсан гэсэн мэдээ ирүүлээгүй” гэв. Түүнчлэн энэ хавар, зун манай улсын тариалангийн голлох бүс нутагт олон жилийн дунджаас илүү бороошин, хөрс чийглэг байгаа нь арвин ургац авах нөхцөл бүрдэх боломжтойг дээрх яамны мэргэжилтэн дурдлаа.