
Монгол Улсын Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой энэ онд тохиож буй. Тэгвэл Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг орон нутаг, аймаг сумдад хориглож, нийслэлд үзэгчгүй, цахимаар тэмдэглэхээр болсон талаар албаныхан мэдээллээ. Баяр наадмыг тэмдэглэхээр төсөвлөсөн 10 тэрбум төгрөгөөс хэмнэсэн зардлаа эрүүл мэндийн салбарт зарцуулна.