
Барилга, хот байгуулалтын яам нь Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Түүх, соёлын дурсгалт барилга, байгууламжийг хүчитгэх замаар ашиглалтын хугацааг уртасгах туршилтын төсөл”-ийг хэрэгжүүлж, дуусгажээ. Үүнтэй холбогдуулан тайлан болон журмын төсөлд санал авах болсон талаар Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлэв. Иймээс иргэдийг төслийн тайлантай танилцаж, санал өгөхийг дээрх яамнаас уриаллаа.
Та “Түүх, соёлын дурсгалт барилга, байгууламжийг хүчитгэх замаар ашиглалтын хугацааг уртасгах туршилтын төсөл”-ийн төгсгөлийн тайлантай /https://mcud.gov.mn/forum/14/ холбоосоор танилцаж, үүгээр /https://mcud.gov.mn/forum/15/ саналаа өгөөрэй.
