
АНУ-ын Луизиана мужийн өнгөт арьст иргэн Фэйр Брайант бусдын гараашаас цэцэрлэгжүүлэлтэд зориулсан ургамлын хайч хулгайлсан хэргээр бүх насаараа хоригдох ял аваад, 23 жилийг шоронд өнгөрүүлсний эцэст саяхан тэнсэн суллагджээ. Өдгөө 63 настай тэрбээр гурван ширхэг хайч авах үедээ давтан гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад орсон байсан тул ийнхүү хатуу шийтгүүлсэн аж. Тодруулбал, тэрбээр 22 удаа баривчлагдаж, 11 удаа ял шийтгүүлсэн. Ингэхдээ дөрвөн удаа томоохон гэмт хэрэгт холбогдсон бөгөөд мансуурах донтой байжээ. Ял эдэлж байх хугацаандаа сайн хүмүүжсэн учир түүнийг Тэнсэн суллах зөвлөлийн хурлаар оруулсан гэнэ. Тэрбээр “Би хар тамхичин байсан. Гэхдээ надад амьдралыг эргэн харахад өнгөрсөн 24 жил хэрэгтэй байжээ” хэмээн тус зөвлөлийнхөнд ярьжээ.
Брайантыг суллахдаа архичидтай уулзах, 21.0006.00 цагийн хооронд гэрээсээ гарахыг хориглож, олон нийтийн ажилд оролцохыг үүрэг болгожээ. Өнгөрсөн онд мужийн Дээд шүүхийн зөвлөлд гаргасан Брайантын тэнсэн суллагдах хүсэлтийг тус байгууллагын цорын ганц хар арьст шүүгч Бурнетта Жонсон эсэргүүцсэн юм байна.