
"Ковид-19 цар тахалтай тэмцэх тухай" хуульд хяналт тавих түр хорооны гишүүд УОК-ын шуурхай штабт ажиллалаа. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан коронавирусийн эсрэг авч, хэрэгжүүлж буй УОК-оос арга хэмжээний талаар танилцуулж, гишүүдийн асуултад хариулав. Тэрбээр "Бид халдвар авсан иргэдийг эмчлэх 1000 ор бэлдсэн байсан. Гэвч сүүлийн гурван сарын дотор халдвар авсан хүний тоо эрс нэмэгдсэн учир нэмэлтээр ор гаргаж, өдгөө 11.500 гаруй өвчтөнийг хүлээн авч, эмчилж байна. Дахин нэмэлтээр ор дэлгэж, өвчтөн хүлээн авах боломжтой ч тэднийг асарч, сувилах эмнэлгийн ажилтны нөөц бололцоо хомс байна. Тиймээс эмнэлгийн ажилтны ачааллыг багасгах асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх шаардлага тулгараад байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал манай улсын эрүүл мэндийн байгууллагын өнөөгийн дүр төрхийг олон нийтэд ил болголоо. Эрүүл мэндийн салбарын тогтолцоо муу, боловсон хүчин хангалтгүй зэрэг нь өнгөрсөн удаад эл салбарыг удирдаж байсан удирдлагууд хэрхэн ажиллаж байсныг харууллаа.
Тиймээс цаашид Ковидын эсрэг хуулийг сунгах шаардлага тулгараад байна. Тус хууль энэ сарын 31-нд дуусна. Тиймээс энэ оны арванхочрдугаар сарын 30 хүртэл сунгах шаардлагатай. Шинэ хуульд бид гурван заалт нэмсэн.
- Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг Эрүүл мэндийн сайд шууд захиран зарцуулах,
- Уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспортыг хэвийн байлгах,
- Ковидтой тэмцэх хариу арга хэмжээг чангатгах зэргийг тусгасан.
Засгийн газраас хатуу хөл хорио тогтоохгүй байх бодлого баримталсан ч эмнэлэг ачааллаа дийлэхгүй, халдвар буурахгүй байна. Иймд хөл хорио тавихаас өөр аргагүй нөхцөлд орно" гэв.