
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, үдээс өмнө гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар маш олон чухал асуудлыг хэлэлцэж, түүхэн шийдвэр гаргалаа. Тодруулбал, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-д өргөн барих шийдвэр гаргалаа. Долоон бүлэг 51 зүйл бүхий эл хуулийг баталснаар нийслэлийн нийгэм, эдийн засгийг шинэ түвшинд гаргах боломж бүрдэх юм. Мөн олон төвт хот байгуулж, дагуул хот бий болгох боломж бүрдэнэ. Өдгөө улсын хэмжээнд 226 000 гаруй өрх гэр хороололд амьдарч байгаа бөгөөд дагуул хотыг ашиглалтад оруулснаар эхний ээлжид 150 000 өрхийг орон сууцжуулах боломжтой. Дараагаар нь Засгийн газрын хуралдаанаар Гандантэгчэнлин хийд ормыг аялал жуулчлалын гол бүс болгох асуудлыг хэлэлцлээ. Тухайн бүсийг автомашингүй болгож, түүх, соёлын өвийг хадгалсан аялал жуулчлалын цогцолбор болгоно" гэв.
Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол эрс нэмэгдэж, хоногт 2000 давж бүртгэгдэх болсон. Мөн нийт нас баралт 500-д хүрээд буй. Иргэдийнх нь эрүүл мэнд эрсдэлд орсон энэ үед Засгийн газраас гаргасан түүхэн шийдвэр нь Гандантэгчэнлин хийд орчмыг тохижуулах байгаа нь харамсалтай.