
Өнөөдөр гадаа 26 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
6 дугаар сарын 24-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 175 дахь өдөр бөгөөд он дуусахад 190 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 26 хэмийн дулаан бол шөнөдөө 12 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 15, гар одтой, харагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбалөлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2659.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.00, юань 388.00, вон 2.27 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийнэ.
- 12.00 цагт Тээврийн цагдаагийн албаны байрны гадна талбайд Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн газар, "Оюутолгой" ХХК-ийн төлөөллүүд "Ирээдүйгээ хамгаалъя" аяны талаар мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1925 онд Берлинд Засгийн газрын ордныг Их инфляцын үеэр мөнгө нь үнэгүйдсэн хөрөнгө оруулагчид эзлэн авчээ.
- 1930 онд онгоц илрүүлдэг радарыг анх ашиглажээ.
- 1934 онд Украины нийслэлийг Харьковаас Киев руу шилжүүлжээ.
- 1945 онд Москвагийн Улаан талбайд Ялалтын парад болжээ.
- 1963 онд “BBC” агентлагийн студид олон нийтэд анх удаа видео тоглуулагчийг танилцуулжээ.
- 1981 онд Англид тэнгэрээс том мөс унаж орон сууцны байшингийн дээврийг цөмлөжээ. Байгалийн эл сонин үзэгдэл үе үе болдог бөгөөд эрдэмтэд одоогоор бүрэн тайлбарлаж чадаагүй байгаа аж.
- 1987 оны энэ өдөр Аргентины тамирчин, хөлбөмбөгчин Лионель Месси төржээ.