
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, коронавирусийн нөхцөл байдалтай холбоотой зарим асуудлыг хэлэлцсэн. Эдгээрийн дундаас иргэдийн анхаарлыг хамгийн их татсан нь хөл хорио тогтоох байв. Тэгвэл УОК-ынхон өнөөдөр 20.00 цагаас хуралдаж, гаргасан шийдвэрийнхээ талаар танилцууллаа. Хуралдаанаар:
-Хөл хорио тогтоохгүй. Саун, усан бассейн, бялдаржуулах төвийн үйл ажиллагааг 10 хоногоор зогсоох,
-Хоол үйлчилгээний газрын танхимаар үйлчлэхгүй байх хязгаарлалтыг дахин 10 хоног сунгах,
-Амралтын газрын үйл ажиллагааг 10 хоног зогсоох,
-Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх зэрэг шийдвэрийг гаргалаа.
Мөн нийслэлийн ногоон бүсэд иргэдийг зорчихдоо бөөгнөрөл үүсгэхгүй, гэр бүлийнхээ хүрээнд амралт, чөлөөт цагаа өнгөрөөхийг уриаллаа.