
Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас "Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу Баянзүрх дүүргийн 6, 18 дугаар хороо, 22а, 22б, байрны орон сууцын хороолол доторх авто замыг шинэчлэхээр болжээ.
Авто замын шинэчлэлийн ажлыг өнөөдөр (Зургаадугаар сарын 26) 22.00 цагаас эхлүүлэх гэнэ. Харих ирэх сарын 04-ны 06.00 цагт засварын ажлыг хийж, дуусгах юм байна.
Иймээс иргэдийн тухайн бүсийн авто замаар зорчихгүй байж, түгжрэл үүсгэхээс урьдчилан сэргийлэхийг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас анхаарууллаа.