
"FIBA 3x3 Women’s Series" тэмцээн Франц улсад энэ сарын 29-нд эхлэх билээ. Тус тэмцээнд Монголын шигшээ багийнхан олимпийнн эрхийн төлөө “А” хэсэгт тоглох аж. Тус хэсэгт Франц улсын шигшээгээс гадна европын хүчирхэг төлөөлөл Германы баг багтжээ.
Тэгвэл Францын Пойтерс хотод зохион байгуулагдах дээрх тэмцээнд оролцох манай улсын шигшээ багийнхан өнөөдөр тус улсыг зорилоо. Тэмцээн энэ сарын 29-ний 23.00 цагаас Монгол, Германы шигшээ багийн тоглолтоор эхлэх гэнэ.
