
Засгийн газраас нэмэлт халамжуудыг энэ оны арванхочрдугаар сарын 31-ныг хүртэл олгохоор болжээ. Тодруулбал,
Эрүүл мэндийн салбарт 668 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох,
Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах,
Аж ахуйн нэгж, өрхийн цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг он дуустал хөнгөлөх,
Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгах асуудлыг тодотголд тусгахаар болсон байна.