
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Үндэсний их баяр наадмыг цахимаар зохион байгуулахаар болсон билээ. Наадмын өдөр буюу долдугаар сарын 12-15-нд бүх нийтийн амралтын өдөр тохиож буй. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар долдугаар сарын 16-ны баасан гарагийг бүх нийтийн амралт болгож, 24-ны бямба гарагт нөхөж ажиллах шийдвэр гаргажээ. Ингэснээр Үндэсний их баяр наадмаар буюу долдугаар сарын 10-18 хүртэл ес хоног амрахаар болж байна.