
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг наймдугаар сарын 31-н хүртэл үргэжлүүлэхээр шийдвэрлэсэн гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.
Мөн тэрээр "Засгийн газар хөл хорио тогтоох талаар хуралдаагүй. Дарааллын хувьд Улсын Онцгой комисс хөл хорио тогтоох эсэх асуудлыг шийдсэний дараагаар Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэдэг" гэлээ.