
Долдугаар сарын 05-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 186 дахь өдөр бөгөөд он дуусахад 179 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 23 хэмийн дулаан бол шөнөдөө 11 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 26, нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн. Энэ өдөр нохой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2466.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.80, юань 373.00, вон 2.20 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цаг. ХЗДХЯ-ны байранд Хууль зүйн сайд Х.Нямбаатар Өршөөлийн тухай хуулийн талаар мэдээлэл хийнэ.
- 11.00 цаг. ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Алжир улсын Тусгаар тогтносон өдөр.
- Мөн өнөөдөр Армен улсын Үндсэн хуулийн өдөр тохиож байгаа юм байна.
- 1989 оны энэ өдөр Америкийн дуучин, гитарчин, ая зохиогч Joseph King мэндэлжээ.
- 2012 онд Европын хамгийн өндөр барилга болох Лондонгийн 310 метр өндөр "The Shard" нээгджээ.
- 2006 онд Хойд Солонгос дөрөв дэх богино хугацааны пуужингаа туршжээ.
- 2004 онд Индонезийн ерөнхийлөгчийн анхны сонгууль явагджээ.