
Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хорих ялаар шийтгүүлсэн 4175 хоригдлоос 160 гаруй хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөхөөр болжээ.
Мөн 1130 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, 180 орчим хоригдлын хорих ялаас 2 жилийг хасаж, өсвөр насны 25 хүн, нийт 1800 орчим буюу нийт хоригдлын 46,4 хувь өршөөл хамрагдана. Түүнчлэн хорихоос өөр ялаар шийтгүүлсэн 3682 ялтнаас өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг үйлдэж торгох ял шийтгүүлсэн 118, нийтэд тустай ажил хийлгэхээр шийтгүүлсэн 6, эрх хасах ял шийтгүүлсэн 2, нийт 1226 ялтан байна. Хорих ял оногдуулахаар тэнссэн 2500, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан160, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон 1200 гаруй, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 160, нийт 4000 гаруй этгээд хамрагдана. Торгох шийтгэлтэй 193, хохирол нөхөн төлбөр гаргуулах, хөрөнгө орлогыг хураах 74 албадлагын арга хэмжээ авагдсан хүн, хуулийн этгээд үлдэх аж.