
БНСУ-ын Засгийн газраас манай улсын иргэдийг хүлээн авахгүй байх шийдвэр гаргасан билээ. Тодруулбал, манай улсад коронавирусийн өвчлөл хурдацтай нэмэгдэж байгаагаас үүдэн ийнхүү зорчигч хүлээн авахгүй байх шийдвэр гаргасан юм. Иймээс долдугаар сарын 9 хүртэлх Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгийг түр хойшлуулаад байна. БНСУ-ын Засгийн газраас онгоцны зорчигчид дундаас 1-3 нь халдвар авсан нь батлагдвал тухайн улсаас ирэх нислэгийг цуцлах журам гаргасан юм.
Манай улсаас зорчигч хүлээн авахгүй ч тухайн улсад амьдардаг монгол иргэд төлөвлөгөөт хугацаанд заасан байсан дөрвөн удаагийн нислэгээр эх орондоо ирэх боломжтой. Нислэгийн үнийн талаар тодруулахад:
Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг 1.200.000+
Сөүл-Улаанбаатар чиглэлийн 1.600.000+ байв.