
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэн Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод ажиллаж буй. Энэ үеэр Замын-Үүдэд ажилладаг гааль, мэргэжлийн хяналтын дарга нарыг чөлөөлж, тэнд ажиллаж байгаа бүх байцаагчийг өөр газар томилж ажиллуулах Засгийн газрын шийдвэрийг танилцуулав. Өөрөөр хэлбэл, Замын-Үүдэд ажиллах мэргэжлийн хяналт болон гаалийн байцаагч нарыг өөр аймаг сумаас авчирч ажиллуулах юм байна.
Мөн долдугаар сарын 10-18-нд бүх нийтийн амралтын өдөр тохиох бөгөөд Замын-Үүд боомтынхон наадмын ес хоног амрахгүй, тасралтгүй ажиллана гэдгийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээллээ.