
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү баяр наадмын өдрүүдэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Тэрбээр энэ үеэрээ "Орон нутаг луу зорчих нэг өрхийн таваас дээш насны нэг хүүхдээс түүврийн аргаар шинжилгээ авна. Учир манай улсад 0-18 насныхан зоронавирусийн халдвар авах эрсдэл нэмэгдээд буй. Одоогоор 0-18 насны 27.483 хүүхэд халдвар аваад байгаагийн 2.524 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүврийн аргаар шинжилгээ авахаар боллоо. Мөн хүндэтгэн үзэх шалтгаантайгаар дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийн түргэвчилсэн шинжилгээний хариу 48, ПГУ нь 72 цагийн хугацаанд хүчинтэй байна" гэв.