
Нийслэлийн ихэнх дүүрэг болон зарим аймагт цахилгаан 15,30 минутын үед тасарлаа. Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад "Үл мэдэгдэх саатлын улмаас тог тасараад байна. Бид цахилгаан тасарсан шалтгааныг тодруулж байна. Урьдчилсан байдлаар мэдээлэл өгөхөд 203, 204 дүгээр Цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гарсан учир цахилгааны саатал үүсч Улаанбаатар хот болон зарим аймагт тог тасарсан. Гэмтлийг тодорхойлж, засаж янзлахаар шуурхай баг ажиллаж, хэрэглэгчиддээ шат дараатай цахилгаан дамжуулж эхэлсэн" гэв.
Одоогийн байдлаар Орхон, Сэлэнгэ, Өмнөговь, Дархан-Уул, Сүхбаатар аймагт цахилгаан тасарсан гэх мэдээлэл байна.
Бид тун удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.