
Ерөнхий сайд асан С.Баярыг суллах шүүх хурал энэ сарын 5-нд Булган аймагт болж, магадлан хорих ялаас чөлөөлөх шийдвэр гаргасан билээ. Тэрбээр Булганд ял эдэлж байсан учраас ийнхүү тус аймгийн шүүхээр хэлэлцэж, шийдвэр гаргасан байна.
С.Баярт анхан шатны шүүхээс таван жилийн хорих ял оноосон бол, нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс бууруулж, 2.6 жилийн ял оноосон юм.
Хорих ангиас суллагдсан тэрбээр өөрийн твиттер хуудсандаа "Гарах өдөр ирж, хуучин ёсоор хээр өнжлөө. Зуун жилийн зуншлага тасархай байна. Эзгүйд ч дэмжсээр ирсэн олонд мэхийн сөгдье" хэмээн бичжээ.
