
Улаанбаатар болон зарим аймгуудад өнөөдөр 15,30 минутын орчимд тог тасарлаа. Тодруулбал, Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудыг хангаж буй Төвийн бүсийн эрчим хүчний системийн Улаанбаатар-Эрдэнэтийг холбосон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарчээ. Иймд ачааллын хэлбэлзэл үүсч Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын зарим хэсгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлаад байна. Гэмтлийг засахаар шуурхай ажлын хэсэг ажиллаж байгаа ба хязгаарлагдсан хэрэглэгчдийг үе шаттайгаар холбож эрчим хүчний хангамжийг хэвийн болгоно гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.