“Х хүмүүс”, “Ван Хельсинг”, “Кейт Лео хоёр” зэрэг киногоороо нэрд гарсан жүжигчин Хью Жекман болливудтэй хамтарч ажиллах хүсэлтэйгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Тэрбээр энэ сарын 23-25-ны хооронд Мумбайд болсон “Ficci Frames” кино форумд оролцсон бөгөөд энэтхэг жүжигчид, тэр дундаа Шахрукх Кханыг шүтэн биширдэг гэсэн байна.
Тэрбээр “Би болливудын жүжигчидтэй хамтран ажилламаар байна. Тэнд чадварлаг найруулагч, авьяаслаг жүжигчин олон бий” гэсэн аж.